m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
3 цагийн дараа
120
П.Наранбаяр: Сургууль, гэр бүлээс гадна хүүхдэд нийгмийн орчин дутагдаж байна

Боловсролын сайд П.Наранбаяраас зарим зүйлийн талаар тодрууллаа. Тэрээр "Хүүхдэд өгөх эцэг эхийн оролцоо юу байваг вэ гэхээр зөв үлгэрлэл. Эцэг эх, сургуультай нь хамтран ажиллах ёстой. Сургуулийн зүгээс эцэг эхтэй нь хамтран ажиллах оролцоогоо орхиод байгаа гэсэн үг. 430 сургууль сэтгэл зүйчээр хангагдсан. Улсын хэмжээнд 700 гаруй сургууль бий. Сэтгэл зүйчээр хангах ажлыг эрчтэй хийсэн. Өмнө нь анги удирдсан багш, нийгмийн ажилтан ажилладаг байсан бол одоо сэтгэл зүйч нэмэгдсэн. 

Сургууль, гэр бүлийн орчноос гадна хүүхдэд нийгмийн орчин дутагдаж байна. Эргээд бодоход үе тэнгийн дээрэлхэлт бидний үед байсан байна. Тухайн үед соёлын хүрээнд шийдэж байсан.

Нийгмийн сүлжээнээс хамгаалахын тулд аюулгүй сүлжээ гэх үндэсний хэмжээний загвараа танилцууллаа. Үүний голлох оролцоо нь эцэг эх байгаа. Эцэг эхийн сургуульд хандах хандлага сөрөг байвал энэ нь хүүхдэд мөн нөлөөлнө. Цаашид бие биенээ битгий буруутга гэх олон улсын судалгаа бий. Энэ нь хүүхдийн хүмүүжил буруу байвал багшаа буруутгадаг. Багш сургуулиа, сургууль эцэг эхийг буруутгадаг. Хүүхэд сургуулиа буруутгах  буруу тойрогт орчихдог. Иймээс битгий бие бинээ буруутга гэх аюулгүй сүлжээг нэвтрүүлнэ" гэлээ.