Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
3 цагийн дараа
136
М.Бадамсүрэн: Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг би бүрэн дэмжиж байгаа

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэнгээс тодрууллаа. 

Тэрээр, Малын түүхий эдийн үнийг нэмэгдүүлэхэд төрөөс экспортыг нэмэгдүүлэх, гадаад зах зээлтэй болгохыг дэмжих хүсэлт гаргасан. Ингэвэл малчид янз бүрийн халамж, дэмжлэг авна гэхгүй гэсэн. Мөн сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудал зэрэг тулгамдсан бүхий л асуудлаа хэлж байсан. Мөн малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг яг графикт хугацаанд хийж хэрэгжүүлэх ёстой. Мөн тарих вакцины тоо хэмжээ болон үйлчилгээ үзүүлэх тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Одоо бол маш бага байгаа.

Нэг мал эмнэлгийн эмч 30-40 мянган мал гэрээгээр хариуцдаг гэхэд тэр хүний жилийн орлого 10-20 сая төгрөгт хүрэхгүй. Нэг хүний цалингаас хамаагүй бага үйлчилгээний хөлс авч байна. Гэтэл маш хүнд хэцүү нөхцөлд ажиллаж байгаа. 

Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг би бүрэн дэмжиж байгаа. Хариуцлагатай, ёс зүйтэй байвал бусад нь үлгэр дуурайл авна. Тиймээс чуулгандаа суудаг байх ёстой. Тэгээд эгүүлэн татагдах ёстой. Үүнийг дэмжиж байгаа. 

Шууд дпамжуулалт: