

Дэд сайдуудыг чөлөөлөх талаар АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл чуулган завсарлахын өмнө шаардлага хүргүүлсэн. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтоос тодрууллаа. Тэрээр "Төрийн байгууллагын бүтэц орон тоог өөрчлөхөд томоохон судалгаа хийсэн. Үүндээ тулгуурлаж хуулийн төсөл боловсруулахаар ажлын хэсэг байгуулахаар болж миний бие ахлахаар боллоо. Өнгөрсөн хугацаанд УИХ дахь намын бүлгүүдтэй, төрийн албаны чиг үүргийг оновчтой болгох, хариуцлагыг дээшлүүлж бүтэц орон тоог бууруулах талд Ерөнхий сайд арга хэмжээ авсан. 58 үндэсний хороог хоёр дахин цөөлсөн, дарга нарын тоог 400-аар цөөлсөн. Одоо ажлын хэсэг гараад хуулийн төсөл УИХ-д өргөн барина. Яамдуудын чиг үүрэг ч мөн давхцаж байгаа. Тэгэхээр зөвхөн орон тоо биш чиг үүргийн асуудал яригдана. Тусгайлсан чиг үүргээс гадна төрийн захиргаа, хяналт шалгалт, аудит гэхчилэн нийтлэг ажил хийдэг. Бид давхардал хийдэл үргүй зардал хаа байгааг гаргах судалгаа гаргаж дууслаа. Энэ үед сөрөг хүчин дэд сайдуудын асуудал хөндөж байгаагаас бүхэлд нь нэг ажил болгоод ажлын хэсэг байгууулж, миний бие ахлахаар болж байна. Төсвийн хөрөнгө оруулалтын зардал улам багасч, урсгал зардалд явж байгаа. Ховд аймагт гэхэд 20 жилийн өмнө 4 давхар байранд 40 байгууллага багтдаг байсан бол 40 байгууллага бүгд тусдаа гарч, урсгал зардал тэр хэрээр урсч байна. Иймээс төрөө цэгцлэх цаг нь болсон.
Төрийн албан хаагчийг хоморголж цомхотгох асуудал байхгүй. 9 хувиар цомхотгох шийдвэрийг гаргаж, тэтгэвэртээ гарсан жирэмсэн хүнийг гаргахгүй байх талаар аль болох ажлаа хийж байгаа хүнийг халахгүй байх арга хэмжээ авч байан. 226 мянган төрийн албан хаагчаас 212 мянга болж цөөрсөн гэх урьдчилсан тоо гарч байна.
Оюутолгойн хэлэлцээрийн ажлын хэсэгт өөрчлөлт оруулсан. Оюутолгойн өгөөжийн 60 хувийг МУ хүртэх ёстой гэх байр суурьтай байгаа. Өгөөжийн 25 хувийг л өнөөдөр бид хүртэж байна. Энэ өөрчлөлтөө хийе. Цаг нөгчөөсөн арга хэмжээ аваад байвал гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдсэн.
Зээлийн хүүг 11 хувиас хоёр дахин бууруулахын төлөө ажиллана. Менежментийн зардлыг орлого үр дүнгээс авдаг болгож өөрчлөх ёстой. Зардал дээр суурилсан менежментийн хөтөлбөрийг орлогод суурилуулах ёстой" гэлээ.
