

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 2 дугаар сард Гашуунсухайт болон Ханги боомтоор нийт 2.2 сая тонн нүүрс экспортолж өмнөх онуудын 2 саруудаас хамгийн өндөр экспорт хийлээ. Тухайлбал 2024 оны 02 сард 1.8 сая тонн, 2025 оны 02 сард 1.8 сая тонн экспортолсон бол 2026 оны 02 сард 2.2 сая тонн нүүрс экспортолж өмнөх оны мөн үеийн экспортоос 16 хувиар өндөр экспорт хийсэн. Хоёрдугаар сард Монгол Улс болон БНХАУ-ын Цагаан сарын баярын амралтын өдрүүд давхацсан, сарын хоногийн тоо харьцангуй цөөн байсан ч экспортын хэмжээг хэвийн явууллаа.
2026 оны 03 сарын 10-ны өдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 7 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.3 сая тонноор илүү экспорт хийсэн байна.
