Н.Мөнхцацрал
Сэтгүүлч
Нийгэм
3 цагийн дараа
119
Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА олон улсын байгууллагын төлөөллүүдтэй уулзаж, санал солилцлоо

Япон улсын Токио хотноо зохион байгуулагдаж буй 51 дэх удаагийн “FOODEX JAPAN 2026” олон улсын үзэсгэлэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр ажиллаж байна.

Мөн Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА олон улсын байгууллагын төлөөллүүдтэй уулзлаа.

Ингэхдээ уг төслийн гуравдугаар шатыг эхлүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэгчдэд чиглэсэн хөнгөлөлттэй зээл олгон хамтарч ажиллах талаар санал солилцлоо.

Энэхүү төсөл нь “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” болон “Бүсчилсэн хөгжлийн бодлого”ыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, эдгээр бодлогын баримт бичгүүдтэй харилцан уялдах, хот, хөдөөгийн хөгжлийн ялгааг бууруулах, тогтвортой хөгжлийг дэмжих замаар хот, суурин газарт тулгарч буй асуудлыг шийдвэрлэж, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангахад хувь нэмэр оруулах зорилготой юм.