m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
5 цагийн дараа
83
ХЭҮК: Өнгөрсөн жил үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой дөрвөн гомдол ирсэн

ХЭҮК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. "Дээрэлхэлтийн тэмдэглэгээг эргэн нийгэмшүүлэх зорилгоор тэмдэглэхээс биш их дээд сургуульд сурах, гадаадад зорчихыг хязгаарлах хязгаарлалт болж болохгүй. Иймээс хүүхэд хариуцлагаа хүлээнэ. Хүүхдэд бид буруугаа ухаарах, нийгэмших орон зайг нь үлдээх ёстой. Үе тэнгийн дээрэлхэлт газар авч байгааг яах ёстой вэ.

Хүүхэд нэгдүгээрт гэж Монгол Улс тунхагласныг бүх түвшинд хэрэгжүүлдэг болмоор байна. Хүүхдийн асуудлыг үргэлж хойшоо тавьсны хор уршиг. 

Хүүхдийн эрхийн гомдол мэдээлэл жил ирэх бүр өсч байгаа нь нэг талаар сайн. Өнгөрсөн гурван жилийн байдлаар 2023 онд 48 мэдээлэл, 2024 онд 62, 2025 онд 72 гомдол ирсэн. Үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой өнгөрсөн онд дөрвөн гомдол ирсэн.

  • Бэлгийн хүчирхийллийн хохирогч болж байгаа хүүхдийн тоо сүүлийн 4 жилд тогтмол өссөөр 2021 онд 278 байсан тоо 2025 онд 436 болжээ. 
  • Хүүхдийн амиа хорлолт 2021 онд 62, 2022 онд 54, 2023 онд 46, 2024 онд 62 бүртгэгдсэн байна. 
  • Гэмт хэргийн улмаас нас барсан хүүхдийн тоо 2021 онд 83, 2024 онд 111 болж өсжээ. 
  • Гэмт хэргийн улмаас гэмтсэн хүүдийн тоо 2021 онд 550 байсан бол 2024 онд 997 болж өссөн байна. 

ХЭҮК-ийн комиссын гишүүн Ж.Хунан "Үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой зөрчил Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар шийдэгддэг. Гэмтлийн зэргээс хамаардаг. ХЭҮК-т үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн гэх гомдол маш цөөхөн ирдэг. Өнгөрсөн жил гэхэд дөрөв л ирсэн. Энэ дөрвөн гомдол дээр бид гэмтлийн зэргийг тогтоож, цагдаагийн байгууллагад шилжүүлж шалгуулсан. Зөрчлийн дагуу хуулийн дагуу хоёр гомдолд арга хэмжээ авсан. Нэг удаагийн гомдолд хоорондоо эвлэрч, гомдлоо буцааж авсан. Нэгэн дээр нь сургуулийн байгууллагад зөвлөмж хүргүүлсэн" гэлээ.