Н.Мөнхцацрал
Сэтгүүлч
Нийгэм
5 цагийн дараа
100
Японы Гадаад худалдааг дэмжих “ЖЭТРО” олон улсын байгууллагын төлөөллүүдтэй уулзлаа

Япон улсын Токио хотноо зохион байгуулагдаж буй 51 дэх удаагийн “FOODEX JAPAN 2026” олон улсын үзэсгэлэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан нар ажиллаж байна.

Мөн Японы Гадаад худалдааг дэмжих “ЖЭТРО” олон улсын байгууллагын төлөөллүүдтэй уулзлаа.

Ингэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд цахим сургалт үйл ажиллагааг зохион байгуулах, контент бэлтгэх соён гэгээрлийн чиглэлээр хамтран ажиллах талаар саналл солилцлоо.

ЖЕТРО нь олон улсын худалдааны өндөр мэдлэгтэй мэргэжилтэнг худалдааны түнш орондоо илгээж, тухайн орноос Японы зах зээлд борлогдох бараа, бүтээгдэхүүний судалгаа хийлгэх, Японы зах зээлд нэвтэрч болохуйц бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, борлуулах “ноу-хау”-г газар дээр нь зааж, маркетингийн зөвлөлгөө өгч ирсэн нь ялангуяа хөгжиж буй орнуудын хувьд чухал ач тустай.