m.mn
түрүүлж мэдээлнэ
Улс төрийн нам
5 цагийн дараа
121
Э.Бат-Үүл: МАН дарангуйлал тогтооход бэлэн байна

Өнөөдөр болсон АН-ын 4:11 мэдээллийн үеэр АН-ын гишүүн Э.Бат-Үүл мэдээлэл өглөө. Тэрбээр  "УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг нэр дэвшихтэй холбоотой шийдвэрийг шүүх гаргалаа. Энэ бол манай шүүх засаглалын нэр хүндэд маш ноцтойгоор халдсан үйл ажиллагаа боллоо. АН-ын нэр дэвшигч рүү халдаж байгаа хоёр дахь том халдлага болж байна. 2020 оны сонгууль ид болж байх үед С.Баярцогтыг хорьсон. Шүүхийн түвшинд хийсэн луйвар байсан нь тухайн үед илэрсэн. Иймээс АН энэ асуудлын араас тууштай яваагүйн хар гайгаар өнөөдөр Н.Алтанхуяг дээр давтагдлаа. Би өнөөдөр АН-ын даргадаа хэлэхэд үүнийг шалгах ажлын хэсэг байгуулах хэрэгтэй. АН нэр дэвшигчээ дэвшүүлж чадахгүй нөхцөл байдалд хүрнэ. Дуртайгаа барьж хорьдог болно. Одоо МАН авлигын том хэргийг хар хайрцганд хийхийн тулд дарангуйлал тогтооход бэлэн байна. Их наядаар яригдах авлига шүү дээ. Энэ бол парламент дахь МАН-ын бүлгээр гарч ирсэн мэдээлэл. Тэдний өөрсдийх нь гаргасан зүйл. Бүгд өөрсдөө гаргаж ирсэн. Хоорондын тэмцэл, албан тушаалд улайрахдаа авлигын хэргээ илчилж байна. Парламентад байгаа улс төрийн бүлгийн өрсөлдөөний дунд ард иргэдэд авлигын үнэн зөв мэдээлэл очдог. Тиймээс МАН парламентын засаглалыг хаах гэж байна. Гишүүдийг эгүүлэн татах асуудал тавьж байна. УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдэг сонгогчийх нь бүрэн эрх байдаг.

Ёс зүй гэдэг юу гэсэн үг вэ. Юу ч гэж мушгиж болно. Би явж байгаад коридорт ерөнхийлөгчийн хажууд унгачихвал ёс зүйгүй болж таарах уу.

Анхнаасаа Үндсэн хууль батлахдаа бид энийг л болохгүй гэсэн. Би бол үүний ард Г.Занданшатар байгаа гэж бодож байна. Энэ нам Монгол Улсыг удирдаж чадахгүй гэдгээ өөрсдөө харуулж байна. Одоо бол парламентын засаглалыг муучилж сонгуульд орох гэж байна. Парламентын нээлттэй байдлыг хасахыг хүсч байна" гэлээ.