m.mn
түрүүлж мэдээлнэ
Улс төрийн нам
5 цагийн дараа
125
О.Цогтгэрэл:УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах эрх сонгогчдод нь бий

АН-ын 4:11 мэдээллийн үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл өглөө. Тэрээр "УИХ-ын гишүүдийг хариуцлагатай байх шаардлагыг ард иргэд тавьдаг. Ард иргэдийн төлөөлөх эрхийг авсан УИХ-ын гишүүд хариуцлагатай байх ёстой. Гэхдээ УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдэг хувь хүнтэй холбодог ч энэ нь сонгогчдын бүрэн эрх юм. Нэг аймаг, дүүргийн сонгогчдыг төлөөлж байгаа. Энэ хүнийг эгүүлэн татах эрх сонгогчдод нь бий. Өөр гурав дагч этгээд ард түмний сонголтод халдах эрхгүй. Парламентын дархлааг сулруулж болохгүй. 

АН шударга шүүх, халдашгүй байдлын талд байнга зогссоор ирсэн. Гэхдээ одоо нөхцөл байдлыг харахаар АН-аас нэр дэвших магадлал бүхий хүн дээр болж байгаа процессыг олон нийт эгдүүцэж харж байна. Гурван шатаар цагаатсан хэрэг дээр дөрөв дэх дээр шүүгчийн итгэл үнэмшил яагаад өөрчлөгдөв гэдэг эргэлзээтэй" гэлээ.