Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
4 мин дараа
114
Нийгмийн эрүүл мэндэд гамшиг дагуулах ТАМХИНЫ АВТОМАТ МАШИН

Зургийн эх сурвалж: WSJ

Гудамжны хаа нэгтээ, эсвэл сургуулиас холгүйхэн буланд өнгө өнгөөр алаглах машинуудыг өрсөн автомат машин байна гээд төсөөлөөд үзье. Худалдагч байхгүй. Бас нас асуух хэн нэгэн байхгүй. Харин таны хүүхэд ганц товчлуур дараад л хүссэн үедээ хор худалдан авах боломж нээгдэнэ. Ийм аюул яг дэргэд ирээд байна.

Тамхи худалдаалдаг автомат машинаас дэлхийн өндөр хөгжилтэй орнууд аль хэдийн татгалзаад эхэлсэн ч УИХ-ын гишүүд хүртэл чуулганы танхим дотор үүнийг шаардах нь мэдээллээс хэтэрхий хоцрогдсон, эсвэл лоббид автсан гэдгийг илэрхийлнэ. Тиймээс ч энэ талын туршлагыг судаллаа.

Их Британи улс 2011 онд автомат машиныг хориглосон. https://www.gov.uk/government/news/cigarette-sales-from-vending-machines-banned Учир нь жил бүр 35 сая ширхэг тамхи автомат машинаар дамжин хүүхдүүдийн гарт хүрснийг тус улс тогтоосон ба 16-аас доош насны 300,000 гаруй хүүхэд анх удаа тамхи татаж үзэх сэдлээр автомат машинаас тамхи авсан бол тогтмол тамхи татдаг 11-15 насны хүүхдүүдийн 11% нь тамхиа автомат машинаас худалдаж авдаг болох нь тогтоогдсон аж.

Япон улсад мөн автомат машин ашиглаж байсан туршлага байна. Тус улс ID карт уншигчаар баталгаажуулах замаар тамхи борлуулж үзсэн боловч энэ нь өвсөр насныхныг тамхинаас холдуулж чадаагүй ажээ. "Taspo" хэмээн карт хүүхдүүдэд байхгүй ч эцэг эхийнхээ картыг ашиглах, томчуудаас гуйх зэрэг үзэгдэл түгээмэл байжээ. Тиймээс Япон улс  2026 он гэхэд "Taspo" карт буюу нас баталгаажуулах системийг бүрэн зогсоохоор шийдвэрлэсэн бөгөөд 2000-аад оны эхээр 600,000 орчим байсан автомат машины тоо 40% орчмоор буураад байгаа юм байна.  https://www.japantimes.co.jp/ 

Герман, Австри зэрэг Европын орнуудад хийсэн судалгаагаар мөн автомат машинаас тамхи авч буй өсвөр насныхны 80 гаруй хувь нь бусдын үнэмлэх ашиглан худалдан авдаг болох нь тодорхой болсон талаар "Tobacco Control" сэтгүүл нийтэлжээ. https://tobaccocontrol.bmj.com/ 

Дээрх жишээнүүд автомат машин нийгмийн эрүүл мэнд дэх эрсдэлийг бууруулахгүйг хангалттай харуулж байна. Ялангуяа, зохицуулалтгүй байгаа, хяналт сул байх эрсдэлтэй Монгол Улсад гамшиг дагуулах нь тодорхой ажээ.

Их Британи улс л гэхэд насны хязгаарт хяналт тавьж чадаж байгаа гэж үзэж байсан ч бодит байдал дээр огт өөр үр дүн гарсан. Өөрөөр хэлбэл, хяналтгүй борлуулалтыг гааруулж өгдөг.

Технологид найдаж төөрөгдөж болохгүйг Япон улсын жишээ нотолж байна. Хамгийн өндөр технологи, нийгмийн хяналт, шаардлага өндөртэй Япон улсад л гэхэд өсвөр насныхан автомат машин ашиглан тамхи татаж байгааг зогсоож чадалгүй ухарч байна.