

Татварын багц хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Ч.Чимидсүрэнээс тодрууллаа.
Тэрээр "Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд иргэдийн НӨАТ болон хувь хүний орлогын албан татварыг 2 их наяд төгрөгөөр, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг 700 орчим тэрбум төгрөгөөр, нийтдээ 2.7 их наяд төгрөгийн татварын ачааллыг үе шаттай бууруулахаар тооцоолсон.
Үүнээс 2 их наяд нь иргэнд чиглэж байгаа. Тодруулбал:
- Иргэдийн сарын 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтын НӨАТ-ыг 100 хувь, 500,000-1,000,000 төгрөгийн худалдан авалтын НӨАТ-ыг 50 хувь, 1 сая төгрөгөөс давсан хэсгийн НӨАТ-ыг 20 хувиар тус тус буцаан олгоно.
-Хөдөлмөр эрхэлж буй иргэдийн цалингийн орлогын 500,000 төгрөг хүртэлх дүнгээс хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ыг 100 хувь хөнгөлнө.
Хуулийн төсөлд Татвар төлөгчийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор өртэй байгууллагын банк дахь дансны 20 хувийг битүүмжлэхгүй үлдээхээр тусгасан. ААН-ийн дансыг өөрт нь мэдэгдэлгүй шууд хаадаггүй. Наана нь урьдчилж мэдэгдэж, бичиг явуулдаг" гэлээ.
Шууд дамжуулалтыг үзэх:
