Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Live
38 мин дараа
129
Р.Мягмаржав: 2026 оныг Хэрэгцээнд үндэслэсэн зөвлөн туслах татварын алба болгон ажиллахыг зорьж байна

Татварын багц хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар Татвар хураалтын удирдлага, арга зүйн газрын дарга Р.Мягмаржаваас тодрууллаа. 

Тэрээр "Татвар төлөгч, Татварын ерөнхий газар ойр ажиллахыг зорьж байна. 2025 оныг Зөвлөн туслах татварын алба болгосон. Харин 2026 оныг Хэрэгцээнд үндэслэсэн зөвлөн туслах татварын алба болгон ажиллахыг зорьж, сургалтуудыг үе шаттай явуулж байна.

Өнөөдрийн байдлаар 12100 орчим компанийн дансыг битүүмжилсэн байна.

Өнөөдрийн мөрдөж байгаа хуулиар 30 төрлийн татвар бий. Үүнээс Татварын байгууллага 27 төрлийн татварыг төлүүлдэг. Эдгээр 27 төрөл нь бүгд татварын хуультай, хуулийн хугацаандаа татвараа төлөөгүй бол битүүмжлэх арга хэмжээ рүү шилждэг. Бид эхлээд мэдэгдээд, татвар төлөгчтэй холбогдоод хамгийн сүүлд битүүмжилдэг гэдгийг хэлье" гэв. 

Шууд дамжуулалтыг үзэх: