m.mn
түрүүлж мэдээлнэ
Эдийн засаг
4 цагийн дараа
152
Н.Ууганбаатар: Татварын орлого буурахтай зэрэгцэн зардлаа бууруулж чадах эсэх сорилттой ЗГ тулгарна

Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл боловсруулахад баримтлах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, дунд хугацааны төлөв байдлын таамаглалаа өнөөдөр танилцууллаа. Зөвлөлийн гишүүн эдийн засагч  Н.Ууганбаатар "Макро эдийн засгийн 2027-2029 оны таамаглалыг танилцуулах гэж байна. Өнгөрсөн жилийн өдийд тарифийн бодлого тодорхойгүй байсан бол энэ жил манай дотоодын тодорхойгүй нөхцөл байдал нэмэгдэж байна. Татварын багц хуулийн нөлөөлөл маш өндөр хууль байгаа. Нөхцөлтэй таамаглал хийхээр байгаа. Энэ хууль батлагдвал яах вэ, батлагдахгүй бол ямар байх вэ гэдэг хоёр талын таамаглал хийсэн. 

УИХ 2025 онд НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулахаар хоёр заалт оруулж ирсэн. Нэг заалт нь НӨАТ-ын буцаан олголт 2 хувь байсныг хоёр шатлалтайгаар 5 хувь болгох, 2027 оноос гурван шатлалтай болгохоор оруулж ирсэн. Иргэдийн сарын 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтын НӨАТ-ыг 100 хувь, 500,000-1,000,000 төгрөгийн худалдан авалтын НӨАТ-ыг 50 хувь, 1 сая төгрөгөөс давсан хэсгийн НӨАТ-ыг 20 хувиар тус тус буцаан олгохоор байна. Энэ нь 2027 оны төсөвт хэрхэн нөлөөлөх талаар бид судалсан. 

Одоо өргөн баригдсан хуульд эхний 500 мянгад 0 хувийн татвар авахаар дөрвөн шатлалтай болгохоор орууж ирсэн. Энэ нь манай дундаж татварын хувь 10.007 хувь байгаа. Шинэ өөрчлөлт орсноор дундаж татвар 8 хувьд очих нөлөө байна. ААНОАТ одоо хоёр шатлалтай. Хөнгөлөлтийн дээд босгыг 2.5 тэрбум төгрөг болгож, дунд нь нэг шатлал нэмсэн. Татварын хуулиуд хэрэв батлагдвал 2027 оны татварын орлого ААН-ын орлого 719 тэрбум төгрөг буюу 19 хувиар, иргэнд 483 тэрбум төгрөг буюу 20 хувиар татварын орлого буурахаар байна.

Хэрэв хуулиуд батлагдаад явбал төсвийн зардлаа дагаж бууруулж чадах уу үгүй юу гэдэг сорилттой манай ЗГ тулгарна" гэлээ.