

Өнөөдөр Хаврын чуулган нээлтээ хийлээ. Чуулганыг нээж УИХ-ын дарга Н.Учрал үг хэлж, ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлснээр түр завсарлалаа. Завсарлах үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяраас тодруулга авлаа. Тэрбээр "Ерөнхий сайд асаны нэвтрүүлгийг үзсэн. 500 мянган ам.доллар гэж ярьчихаад дараа нь төд удалгүй 1.5 сая ам.долларын хахууль авсан гэж хэлсэн. Энэ бол ор үндэсгүй гүтгэлэг. Ерөөсөө ийм юм болоогүй, ийм мөнгө байхгүй. Ямар санаа зорилгоор өөрөө худлаа гэдгийг нь мэдсээр байж ийм гүтгэлэг хийж байна. Харьяаллын дагуу цагдаа биш АТГ шалгах зүйл яриад байгаа юм. Би өөрөө очиж тайлбар мэдүүлэг өгнө. Өөрөө очсон очоогүй АТГ шалгах ёстой.
ЗГ, Ерөнхийлөгчөөс санаачилсан УИХ-ын ёсзүйтэй холбоотой хуулийн төслийг дэмжсэн санал өгсөн.
