

УИХ дахь Ардчилсан намын бүлэг 100 хувийн саналаар Н.Учралыг Их хурлын даргаасаа татгалзтал Их хурлын үйл ажиллагаанд оролцохгүй байх шийдвэр гаргалаа. Таван нам, эвслээс бүрдсэн парламентийг аль нэг намын дарга удирддаг байж болохгүй гэх шийдвэр гаргажээ. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "126 гишүүнтэй 5 намын бүрэлдэхүүнтэй чуулганы дарга нэг намын дарга байж болохгүй. УИХ-ын даргын ажлаа өгөх хүртэл АН-ын бүлэг чуулганы хуралдаанд оролцохгүй. Гэхдээ энэ нь УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулах ажил биш.
УИХ нь хоёр дэд даргатай. Дэд дарга хурлаа удирдан зохион байгуулвал чуулганы үйл ажиллагаанд хэвийн оролцоно.
Бодлогын хувьд арав дахь жилдээ нэг улс төрийн хүчин бодлого барьсаар авлигажуулсан 10 жил байлаа. Авлигыг систем болгосон 10 жил байлаа. Үүний үрээр улс орон төрийг хямралын түвшинд хүргэлээ. УИХ-ын даргаар Н.Учралыг томилогдох үед Х.Тэмүүжин зарчмын хуулийн төсөл өргөн барьсан. УИХ-ын даргаар Д.Амарбаясгаланг ажиллах үеэр бид мөн л нэг зарчим барьсан.
Чуулганы нээлт дээр намын мөрийн хөтөлбөр шиг юм ярилаа. Их бага хурал дээр тавьж буй илтгэл шиг юм ярилаа. Үүнийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Нэг намын дарангуйллыг бэхжүүлж байгаа хэлбэр.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Парламентын туршлагатай улсын түүхэд нэг намын дарга УИХ-ын даргаар суувал нэг нам шиг болдог. Иймээс УИХ-ын дарга намын дарга байхаа болиулдаг юм байна. Энэ бол нэг хүнд зориулсан биш. Парламентын спикер гэдэг намын дотоод өрсөлдөөнд орвол парламентын ардчиллыг намын дотоод зодооны нэг хэрэгсэл болгодог юм байна. Д.Амарбаясгалан намын даргад нэр дэвшсэн өдрөөс хойш парламентыг дэд дарга нар удирдсан.
Шүүх нь тусдаа ёс зүйтэй, ЗГ тусдаа ёс зүйтэй, УИХ-ын гишүүдийн ёс зүй төлөөлж байгаа сонгогчиддоо ёс зүйтэй байна уу,
Парламентын дархлаа байна гэвэл нэг намын дарга толгой дээрээ залах биш олон намын төлөөллийг мэтгэлцүүлж чаддаг төвийг сахисан даргатай байх ёстой" гэлээ.
