m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
5 цагийн дараа
102
Т.Мөнхсайхан: ЕБС-д дээрэлхэлт үүсэхээс урьдчилан сэргийлэх чиглэлд хуулийн төсөл боловсруулсан

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайханаас өргөн барьсан хуулийн төслийн талаар тодрууллаа. "Сургууль орчмын эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийг УИХ-ын даргад өргөн барьсан. Хаврын чуулганаар хэлэлцэх байх. Дээрэлхэлтийн асуудал үүсч нөхцөл байдал хүндэрсний дараа энэ асуудлыг үүсгэсэн залууст ямар арга хэмжээ авах талаар ярилцаад байна. Дээрэлхэлтийн асуудал үүсгэхгүйн тулд ЕБС дээр ямар арга хэмжээ төлөвлөх талаар зүйл заалт хуулийн төсөлд голлож орсон. Нэг онцлох зүйл нь сургууль дээр  эрүүл мэндийн баг бий болгосон байх хэрэгтэй. Сургуульд жилийн турш хэрхэн яаж үе тэнгийн дээрэлхэлтээс сэрэмжлэх төлөвлөлт батлаад, хэрэгжүүлж явах нь үр дүнтэй. Энэ тал руу чиглэсэн зүйл заалт хуулийн төсөлд тусгагдсан. Хуулийг хэн хэрэгжүүлэх вэ. Хэрэгжүүлээгүй тохиолдолд хэн хариуцлага тооцох вэ гэдгийг нарийвчлахыг хуулиар тодорхой тусгахыг зорьсон. 

Судалгаагаар сургуулийн орчмын аюулгүй байдлын хангалт 50-аас доошгүй байгаа. 150 метрийн радиусыг сургуулийн аюулгүй орчин гэж үздэг. Стандарт норм журмаар бид сургуулийн орчмын аюулгүй байдлыг хангах ёстой. Гэтэл шинээр ашиглалтад орж байгаа сургуульд сурч боловсрох гээд очсон сурагч эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал буурахгүй байна. 

Ерөнхийлөгчийн өргөн барих хуулийн төсөлтэй танилцсан. Дэмжиж байгаа. Ёс зүйн алдаа гаргахгүй л бол эгүүлэн татагдах боломж байхгүй. Ард иргэдийн төлөөлөл болж сонгогдсон гишүүд ёс зүйтэй байх ёстой" гэлээ.