m.mn
түрүүлж мэдээлнэ
УИХ-ын гишүүн
5 цагийн дараа
235
Л.Энх-Амгалан: Өөрийн ажиллаж байсан салбарынхаа реформ доголдоход хэн хүнгүй сэтгэл зовно

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. Тэрбээр "Боловсролын салбарт мордохын хазгай гэдэг шиг юм болсон. Боловсролын багц хууль, маш том шинэчлэлийн эрх зүйн хуулийг багцаар нь батлуулж өгсөн. 1.7 их наядын санхүүжилттэй байсан бол 4.2их наяд болгож, шинэчлэлийн зургаан том шинэчлэл эхлүүлсэн. Сайн багш хамгийн өндөр цалин авдаг тэр бодлого хаачив. Цахим шинэчлэл хаачив. Сургуулийн сайн менежмент хаачив гээд энэ салбарт эхлүүлсэн зургаан шинэчлэл царцсан. Боловсролын шинэчлэлээс бид ухрах ёсгүй. УИХ дээр 720 тэрбум төгрөгийг багш нарынхаа цалинг нэм гэж баталсан ч хэрэгжүүлэх явцдаа бодлогын алдаа гарсан. Хариуцлага хүлээгээд явж байгаа юм байна гэж би ойлгосон. ЗГ-ын гишүүдийг томилдог чөлөөлдөг эрх бол зөвхөн ЗГ-ын тэргүүнд бий. Би өөрийн ажиллаж байсан салбарынхаа реформ доголдоход хэн хүнгүй сэтгэл зовно. Үүнтэй адил нөхцөл нүдэн дээр болоод байна. Өнөөдөр 1.3 сая хүүхдийн эрх ашгийн асуудал  яригдаж байна" гэлээ.