m.mn
түрүүлж мэдээлнэ
Гадаад мэдээ
2026.03.16 18:07
314
Ираны дээд удирдагч Москвад эмчлүүлж байна

 Кувейтийн Al-Jarida сонинд мэдээлснээр, Ираны дээд удирдагч Mojtaba Khamenei-г Оросын цэргийн онгоцоор нууцаар Moscow хотод хүргэж, эмчилгээ хийлгэж байгаа аж. Тэрбээр АНУ болон Израилын зэвсэгт хүчний Иранд өгсөн цохилтын үеэр шархадсан гэж уг мэдээлэлд дурджээ. Тус хэвлэлд бичсэнээр, Путин Ираны Ерөнхийлөгч Masoud Pezeshkian-тай утсаар ярилцах үеэрээ Хаменейг Москвад авчран эмчлэх санал тавьсан байна. Москвад ирсний дараа түүнд мэс засал хийсэн бөгөөд амжилттай болсон гэж эх сурвалжууд мэдээлжээ. Одоогоор тэрбээр ерөнхийлөгчийн ордны цогцолбор дахь тусгай эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа аж. Хаменейг ОХУ-д хүргэх шийдвэрийг түүнд илүү чанартай эмнэлгийн тусламж үзүүлэхээс гадна Израилын довтолгоо үргэлжилж буй нөхцөлд аюулгүй байдлыг нь хангах зорилгоор гаргасан гэж мэдээлсэн байна. Mojtaba Khamenei энэ сарын 9-нд Ираны дээд удирдагчаар тодорсон юм. Өмнө нь мэдээлж байснаар, зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн эхний өдөр буюу хоёрдугаар сарын 28-нд болсон агаарын цохилтын үеэр түүний эцэг, Ираны өмнөх дээд удирдагч Ali Khamenei амь үрэгдэж, Можтаба шархадсан байна. Өнгөрсөн долоо хоногт тэрбээр ард түмэндээ хандан анхны мэдэгдлээ хийсэн боловч өөрөө олны өмнө гарч ирээгүй байна. Түүний мэдэгдлийг төрийн мэдлийн телевизээр уншиж, мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан гэж мэдээлжээ.