

Дэлхийн кино урлагийн хамгийн нэр хүндтэй шагнал гардуулах ёслол болох Academy Awards-ын энэ жилийн шилдгүүд албан ёсоор тодорлоо. Америкийн Кино Академиас жил бүр зохион байгуулдаг энэхүү ёслол нь кино урлагийн салбарын хамгийн чухал үйл явдлуудын нэгт тооцогддог бөгөөд дэлхийн А зэрэглэлийн кино наадмуудын эгнээнд зүй ёсоор багтдаг билээ. Энэ удаагийн ёслолыг Америкийн нэрт комедиан Conan O'Brien хоёр дахь удаагаа хөтлөн явуулсан нь үзэгчдийн анхаарлыг татсан юм. Гол өрсөлдөөн Энэ жилийн шагналын гол өрсөлдөөн
• Sinners
• One Battle After Another
• Frankenstein Hamnet гэсэн гурван бүтээлийн хооронд өрнөсөн байна. Тухайлбал, найруулагч Ryan Coogler-ийн Sinners кино нийт 16 номинацид нэр дэвшсэн нь Academy Awards-ын түүхэнд шинэ дээд амжилт тогтоосон онцлох үйл явдал болов. Энэ жилийн шагнал гардуулах ёслолд нэгэн сонирхолтой шийдвэр гарсан нь “Шилдэг богино хэмжээний кино”төрөлд хоёр бүтээл зэрэг шалгарсан явдал байлаа.
Үүнд: • The Singers — найруулагч Sam A. Davis
• Two People Exchanging Saliva — найруулагчид Natalie Mustjaz болон Alexander Singh гэсэн бүтээлүүд хамтдаа шагнал хүртсэн байна. Шилдэг кино Үзэгчдийн зүгээс өндөр хүлээлттэй байсан Sinners кино “Шилдэг кино” шагналыг авч чадсангүй. Харин уг нэр хүндтэй шагналыг найруулагч Paul Thomas Anderson-ийн бүтээл болох One Battle After Another хүртжээ. Жүжигчдийн шагнал Сүүлийн үед дэлхийн сонгодог урлагийн талаар хэлсэн шүүмжлэлтэй байр сууриас шалтгаалан олны анхааралд өртөөд байсан жүжигчин Timothée Chalamet энэ жил “Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин” төрөлд шагнал хүртэж чадсангүй. Харин кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан жүжигчин Jessie Buckley анх удаагаа “Шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин” шагналын эзэн боллоо.
Гол шагналууд • Шилдэг кино – One Battle After Another • Шилдэг найруулагч – Paul Thomas Anderson (One Battle After Another) • Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин – Michael B. Jordan (Sinners) • Шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин – Jessie Buckley (Hamnet) • Шилдэг эрэгтэй туслах дүр – Sean Penn (One Battle After Another)
• Шилдэг эмэгтэй туслах дүр – Amy Madigan (Weapons)
Кино бүтээлийн шагналууд
• Шилдэг эх зохиол – Ryan Coogler (Sinners)
• Шилдэг хөрвүүлсэн зохиол – Paul Thomas Anderson (One Battle After Another)
• Шилдэг зураглаач – Autumn Durald Arkapaw (Sinners)
• Шилдэг кино монтаж – Andy Jurgensen (One Battle After Another)
• Шилдэг хөгжмийн зохиол – Ludwig Göransson (Sinners)
• Шилдэг дуу – F1 Хөгжим ба анимэйшн
• Шилдэг дуу (Original Song) – “Golden” (KPop Demon Hunters)
• Шилдэг анимэйшн кино – KPop Demon Hunters
• Шилдэг богино анимэйшн – The Girl Who Cried Pearls Техникийн шагналууд
• Шилдэг продакшн дизайн – Frankenstein
• Шилдэг хувцасны дизайн – Frankenstein
• Шилдэг нүүр будалт, үс засалт – Frankenstein
• Шилдэг визуал эффект – Avatar: Fire and Ash
• Шилдэг кастинг – Cassandra Kulukundis (One Battle After Another) Богино болон баримтат кино
• Шилдэг баримтат кино – Mr. Nobody Against Putin
• Шилдэг богино баримтат кино – All the Empty Rooms
• Шилдэг богино хэмжээний кино (Live Action Short) –
• The Singers • Two People Exchanging Saliva (тэнцсэн) Олон улсын кино
• Шилдэг олон улсын кино – Sentimental Value (Норвеги) Ийнхүү олон сонирхолтой үйл явдал, өрсөлдөөн дунд өнгөрсөн энэ жилийн Academy Awards-ын шагналын эзэд тодорлоо.
