

Өнөөдөр болох үйл явдлын тойм:
09:00 цагт: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний явц, гарц, шийдэл хэлэлцүүлэг ШУА-ийн Их чуулган танхимд болно.
11:00 цагт: “БНХАУ-ын хөрөнгө оруулагчдад зориулсан хуулийн өдөрлөг” Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд болно.
11:30 цагт: Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн Б.Баяраа МҮЭХ-ны одоогийн удирдлагууд гишүүд, хөдөлмөрчдийн нэр барьж, Үндсэн хууль зөрчин, хүний эрхийг хамгаалах үүргээ умартаж, нийтийн баялгийг хувийн ашиг сонирхолд ашиглаж байгаа талаар “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлнэ.
12:00 цагт: Дэлхийн цэргийн агуу жанжин, Их эзэн богд Чингис хааны зарлиг сургаалыг эрхэмлэн дээдлэгч ТББ-уудын төлөөлөл Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
14:00 цагт: Монголын нийгмийн ажилтны өдрийг тохиолдуулан “Хүртээмжтэй нийгмийн төлөө” үйл ажиллагаа “Галлериа Улаанбаатар”-ын Гранд танхимд болно.
