m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
6 цагийн дараа
142
О.Номинчимэг: Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм электрон тамхи, түүний шингэн саваар нуун далдлагдан орж ирсэн

УИХ-ын гишүүн Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

2022-2025 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх эмийг электрон тамхи, түүний шингэн саваар нуун далдалсан 19 хэрэг бүртгэгдсэн. Энэ зөвхөн илрүүлсэн гэмт хэргийн тоо. Бодит дэлхий дахинд гарч байгаа эрсдэл манай улсад ч ороод иржээ. Электрон тамхи гэх шинэ төрлийн бүтээгдэхүүний амт үнэрт татагдан орж байгаа бүтээгдэхүүн дотор мансууруулах бодис байгаа бодит кэйсүүд байна. Энэ талаар ЦЕГ идэвхитэй үйл ажиллагаа явуулж, гэмт хэргийг илрүүлэн ажиллаж байна. Шинэ төрлийн тамхи ямар ч хуулийн зохицуулалтгүйгээр зах зээлд худалдан борлуулагдаж байна. Иймээс хуулийн зохицуулалтыг яаралтай батлах шаардлагатай байна. 

Евразийн худалдааны түр хэлэлцээрт манай улс нэгдэн орсон. Үүнд хамгийн сэтгэл эмзэглүүлмээр зүйл нь Евразийн Казакстан, Армен, Беларусь, ОХУ гэхчилэн 5 улсаас орж ирэх тамхины гаалийн татварыг тэглэсэн. Энэ хэлэлцээрт манай улс гарын үсэг зурсан. Тухайн үед хэлэлцээр соёрхон батлагдах үед тамхины асуудал эрхэлсэн сайд  Ж.Энхбаяр татварын аргаар асуудал цэгцлэхээр нөгөө талтай хэлэлцэж арга хэмжээ авна гэж тухайн үед хэлж байсан. Евразийн гэрээ хэлэлцээр манай улсад хэрэгжихээс өмнө янжуур тамхины гаалийн албан татвараар нөхөх, онцгой болон гаалийн албан татварт өөрчлөхтэй холбоотой асуудлыг заавал судалж дөрөвдүгээр сарын 15-н гэхэд  оруулж ирэх чиглэл өгсөн. Гэвч өчигдөр чуулган эхлэхэд  СЯ болон ЭЗХЯ ямар ч шийдэлгүй байна.  Электрон тамхины аюулаас гадна янжуур тамхи ямар ч татваргүй орж ирэх нөхцөл бүрдээд байна. 

Г.Эрдэнэхүү "2024 онд манай улс Нийгмийн эрүүл мэндийн хуультай болсон. Өвдсөнийх нь дараа биш өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэхийн төлөө эмч, эмнэлгийн ажилтан явж байна. Тамхи маш олон өвчний суурь болдог. Иймээс эрүүл мэнд, эдийн засгийн хувьд нас ахих тусам маш их дарамт хувьд хүн , улс оронд өгдөг. Янжуур тамхины тамхидалтын хувь 24 хувиас 28 хувь болж өслөө. Вэп татдаг өсвөр үеийнхэн 28,5 хувь болж тамхидалтын хувь асар өндөр болж байна. Хүүхдүүд өөрсдөө ч хэлж байна. Манай ангийн охид, хөвгүүд ялгаагүй татаж байна гэж хэлж байна. Цаашид вэпийн нөлөөгөөр дэлхий дахинд өсвөр үеийнхэн хамгийн их тамхинд орж байна. Иймээс бид тамхины хяналтын хуулийг шинэчилж, ирээдүйгээ аврах хэрэгтэй. Тамхины хяналтын хуулиа удахгүй УИХ-ын чуулганаар хэлэлцүүлнэ гэж итгэж байна" гэлээ. 

Гаалийн хяналтын байцаагч "Гаалийн лаборатори улсын хилээр орж ирдэг бүх бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийдэг. Гаалийн лабораторид шинжилгээнд хамрагдсан дээжийн тоог авч үзвэл вэпийн тоо нэмэгдсэн. 2024 онд 196, 2024 онд 232 дээж шинжилгээнд хамрагдсан бол 2025 онд 530 болж хоёр дахин нэмэгджээ. Энэ нь дан жимсний амттай байгаа. Тоо нэмэгдэнэ гэдэг шинжилгээнд хамрагдах дээжийн төрөл нэмэгдэж байна гэсэн үг. Цэнэглэгч шингэн нэг удаад хэрэглэдэг, шинжилгээгээр энэ бүтээгдэхүүн никотин агуулсан химийн бодис гэж хэлсэн байгаа. 3 хувийн никотин агуулсан тамхин бүтээгдэхүүн байна гэдэг нь химийн бодис уушгиараа оруулаад гаргаж байна гэсэн үг. 18 наснаас дээш хүн татна гэсэн байгаа. Эцэг эхчүүдээ үр хүүхэддээ анхаараачээ. Жимсний амт, өнгө үнэрт нь автаад дөнгөж 4, 5 ,6-р ангиасаа хүүхдүүд татаж эхэлж байна. Сүүлийн үед орж ирж байгаа нь соролтын тоо нэмэгдсэн" гэлээ.