m.mn
түрүүлж мэдээлнэ
Засгийн газар
2026.03.17 12:21
137
Х.Ганхуяг: "Шинэ хоршоо" хөдөлгөөний хүрээнд нийтэ малчдын 30 хувь 894 тэрбум төгрөг зээлсэн

Шадар сайд Х.Ганхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр "Шинэ хоршоо" хөдөлгөөний хүрээнд нийт 894 тэрбум төгрөг малчдад арилжааны банкаар дамжуулан хөнгөлөлттэй хэлбэрээр зээлсэн. Зээл олгосноос хойш 10578 шинэ хоршоо байгуулагдсан буюу 103 мянган малчин хоршоололд оржээ. Нийт малчдын 30 хувь зээлэнд хамрагдсан гэсэн үг. 119 тэрум төгрөгийн эргэн төлөлт хийгджээ. Махны үнэ өндөр байгаатай холбоотой зээлийн эргэн төлөлт гайгүй яваад байна. Зээлий 14 зориулалтаар гарсан байдаг. Үржлийн мал авах, мах боловсруулах үйлдвэр цех байгуулах, агуулах зоорь хөргүүр байгуулах гэхчилэн 14 төрөлд зээл зориулсан.  Одоо И-монголиа системээр дамжуулан "Шинэ хоршоо" гишүүд рүү санал асуулга явуулж байна. Хоршоодын тавьж буй гол санал бүтээгдэхүүн борлуулах тал дээр тусламж хүсдэг. Худалдааны сүлжээ дэлгүүрүүдтэй хамтарч ажиллах, бүс орон нутгийн сургууль, цэцэрлэгтэй хамтран ажиллах асуудлыг хөнддөг. 

Стандартчилал техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай" хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна. Өнөөдрийн байдлаар үйлдвэрлэл, үйлчилгээ, эрүүл мэнд, хүнсний аюулгүй бадйал, барилга, хүрээлэн уй орчин зэрэг олон салбарт нийт 6730 орчим стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Гэвч стандартын хэрэгжилт хангалтгүй, салбар хооронын уялдаа сул, тохирлын үнэлгээний байгууллага болон лабораторийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт тодорхой бус хэвээр байна. 2024 онд 6700 зөрчил илэрсний 26 хувь нь ариун цэвэр, 22 хувь нь түүхий эд бүтээгдэхүүний чанартай холбоотой байна. Лабораторитой холбоотой түүхий эд, ашигт малтмалын үнэд нөлөөлөх асуудал гарч ирсэн. Нэг гулдмай ойролцоогоор 3,9 кг байдаг бол шинжилгээний сорьцын зөрүү гарч ирсэн. Нэг гулдмайгаас 190 гр алтны зөрүү гарсан. Сорьцын зөрүүгээр бид их хэмжээний байгалийн баялгаа алдаж байж болзошгүй байна. Үүнийг хуулийн байгууллагад шилжүүлнэ. Үүнтэй холбоотой ЗГ-ын тогтоолын төсөл бэлдэж оруулах гэж байна. Лавлагаа буюу маргаан таслах лаборатори бий болгох, баталгаажуулах лабораториудыг шаардлагатай бүсүүдэд бий болгох, лабораторийн зөвлөл бий болгох шаардлагатай байна. Хаврын чуулганаар 5 хууль өргөн барина. 

Маргаашийн ЗГ-ын хуралдаанаар Уур амьсгалын Үндэсни хорооны чигйлэл өөрчлөх тухай тогтоолын төсөл танилцуулахаар бэлдэж байна. Сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд манай улсын агаарын дундаж температур 2,46 хэмээр нэмэгдсэн нь дэлхийн дунджаас хоёр дахин өндөр дулаарал явагдаж байна. 

Монгол Улс нийт 110 сая га бэлчээрийн экосистемтэй бөгөөд энэ нь дэлхийн хамгин том бэлчээрин экосистемийн нэгд тооцогддог. Сүүлийн үеийн судалгаагаар нийт бэлчээрийн 70 хувь нь доройтож, цөлилтөнд нэрвэгдсэн тоо баримт байна. Цаашид "Шинэ хоршоо" хөдөлгөөнийг төсвөөс хараат бус, малчид өөрсдөө бэлчээр, байгаль орчноо хамгаалж шууд үр шимээ нүүрстөрөгчийн төслөөр дамжуулан олон улсын зах зээлээс ашиг шимийг нь хүртдэг байхаар бодлогын чиглэлийг тодорхойлсон" гэлээ.