m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2026.03.17 12:59
266
Б.Бадамцэцэг:Эрт илрүүлэг энэ жил цэрэг, цагдаа, онцгой байдлын албан хаагчид руу чиглэнэ

Монгол эр хүн үндэсний III чуулган болж байна. Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг "Чуулган зохион байгуулахдаа асуудал дэвшүүлж, шийдлийг олох ёстой. Монгол эрчүүд эмэгтэйчүүдээс 9,5 насаар бага насалж байна. Энэ бол маш олон асуултын хариу болов уу. Эрүүл мэндээс гадна олон талын асуудал байгаа. Осол гэмтэл, хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой ч зонхилох асуудал нь эрүүл мэндийн асуудал байна. Эрчүүд бүх хайраа гэр бүлдээ зарцуулдаг ч өөрсдөө өвдөхөд эмнэлэгт шууд ханддаггүй. Хэвтэрт орох, оройтох үед нь л эмнэлэгт ханддаг. Үүний эсрэг эрт илрүүлгийг зохион байгуулсан. Гэвч 2022 -2025 илрүүлэгт нийт эрчүүдийн 43 хувь нь л ирсэн. Үүнээс  эрүүл мэнддээ хэрхэн хандаж байгаа нь харагдаж байна. Эрчүүдийг дуудахаар эрүүл мэндийн үзлэгт ирэхгүй юм байна гэж дүгнээд эрчүүд олноор цугласан газар Эрүүл монгол хүн эрт илрүүлэг ажиллах ёстой юм байна гэж дүгнэсэн.  Өнгөрсөн жил Эрүүл монгол хүн хөтөлбөрийн хүрээнд  БЗД-ийн цэрэг татлагад ирсэн  14 мянган эрчүүдийг эрүүл мэндийн шинжилгээнд хамруулсан. Өмнө нь дандаа цэрэгт тэнцсэн залуусаа бүх төрлийн шинжилгээнд хамруулаад анги руу явуулдаг байсан бол цэрэгт хамрагдахаар ирсэн бүх залуусыг шинжилгээнд хамруулсан.  Энэ жил Эрүүл монгол хүн хөтөлбөр  цэрэг хүч, онцгой байдал, цагдаад ажилладаг хүмүүсийнхээ эрүүл мэндэд чиглэж ажиллахаар байна" гэлээ.