m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
16 мин өмнө
172
Б.Баярсайхан: 32 эмэгтэй гишүүнтэй болсон ч хүүхэд хамгааллын зардал буурсан

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайханаас цаг үеийн асуудлаар мэдээлэл авлаа. тэрээр "Яг үнэндээ 126 гишүүнтэй болж, 32 эмэгтэй гишүүнтэй болсон ч жил бүр өсч байсан хүүхэд хамгааллын зардал энэ жил дөрвөн сая төгрөгөөр буурсан. Хүүхдүүд үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэлд өртөж байна гэдэг нийтээр гэр бүлийн хүмүүжил муу байгаатай холбоотой. Гэтэл манай салбарын жилийн гэр бүлийг хөгжүүлж, хамгаалах төсөв нь 107 сая төгрөг. Төсөв хэлэлцэх үеэр маш их хэлсэн ч үүнийг ойлгохгүй байна. Хүүхдээ хүмүүжүүлэх нь БЯ-ны ажил гэсэн. БЯ-ны төсөв 1.8 их наяд байсан одоо  дангаараа 4.8 их наяд төгрөгийн төсөвтэй явж байна. 2025 онд хүүхэд хөгжүүлэх төсөв нь 6.7 тэрбум төгрөг байсан юм билээ. Зөвхөн хүүхдийн хүчирхийлэл гарахаар бид Хүүхэд гэр бүл хөгжлийн газар руу ханддаг. Гэхдээ бид ажлаа хийж байгаа. Харин хөгжүүлж, хамгаалж, урьдчилан сэргийлэхэд бусад салбарт ийм их төсөв байхад бид хүчээ нэгтгэх хэрэгтэй. 

Би УИХ-ын гишүүн байхдаа хүүхэд хамгааллын тухай хууль өргөн барьсан ч харамсалтай нь буцсан. Ямар хууль байсан бэ гэхээр сургуулийн орчинд хүүхдийн гар утасны хэрэглээг бүрэн хорих заалт байсан. Үүнийг эцэг эхчүүд бүрэн дэмжих байх гэж бодож байна. Өнөөдөр гэр бүлд хамгийн тулгамдаж байгаа асуудал нь хүүхдийнхээ гар утасны хэрэглээг бид хянаж чадахгүй байна. Ажилдаа явсан хойгуур юу үзэж байгаа юм, сошиал орчинд хэнтэй найзалж нөхөрлөж байгааг нь бид хянаж чадахгүй байгаа. Яагаад бид монгол контент, сургааль өгүүллэг явж болдоггүй юм бэ. Монгол хүүхдийн сонирхол татахуйц будагтай хөгжимтэй контент хийж чадахгүй байгаа юм бэ. Одоо орчинд томчуудын сошиал орчинд хэлж байгаа үг үйлдлийг өсвөр үеийнхэн бүгд харж, даган дуурайж байгаа" гэлээ.