m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2 цагийн дараа
161
О.Саранчулуун: Юуг нийгмийн ажил гэж хэлэхийг ялгаж салгана

УИХ-ын гишүүн О.Саранучулуунаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. тэрбээр "Нийгмийн ажилтны тухай анхдагч хуулийн төслийг миний бие болон 23 гишүүний хамт намрын чуулганаар өргөн барьсан. Хуулийн гол зохицуулалт бол нийгмийн ажилтны мэргэжлийн холбоо байгуулна. Холбоо байгуулвал нийгмийн баталгааг асуудлыг ул сууриар шийдэх боломжтой болно. Мэдээллийн санг бий болгоно. Үйлчилгээ авсан аваагүй чанартай холбоотой одоогийн хур системтэй холбох, мөн юуг нийгмийн ажил вэ гэдгийг ялгаж салгаад бусад 13 хуульд орсон 162 заалтын том жижиг заалтуудыг засч цэгцэлж байгаа гэсэн үг. Ингэснээр бид нийгмийн халамж хамгааллын доторх нийгмийн ажлыг илүү цэгцлэх юм. Монгол Улс анх удаа нийгмийн ажилтны өдрийг өнөөдөр тэмдэглэлээ. Бид энэ өдрөө хуульдаа илүү ач холбогдол өгөөд, нийгмийн ажилтнууд цуглан хуулийн төслөө авч хэлэлцэж байна" гэлээ.