Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
6 цагийн дараа
142
Салсан нөхөр нь 31 настай эмэгтэйг мэсээр гэмтээсэн нь тогтоогджээ
Энэ оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 22 цагт Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд “Бусдад хутгалууллаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 31 настай, эмэгтэй “О”-г түүний салсан нөхөр болох 35 настай, эрэгтэй “Д” нь хоёр удаа хутгалж, гэмтээсэн нь тогтоогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааг Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлж байна. Иргэд Та бүхэн гэр бүлийн болон хувийн харилцаанд үүссэн маргаан, үл ойлголцлыг хүчирхийллээр бус, асуудлыг тайван замаар шийдэж, иргэний үүргээ биелүүлэн гэр бүлийн хүчирхийллийг үл тэвчиж, бусдын амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах, аливаа эрсдэлтэй нөхцөл байдлыг цагдаагийн байгууллагад шуурхай мэдээлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.