
Тэргүүн шадар сайд Т.Доржхандаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрээр "Боловсролын сайд П.Наранбаяр, эрчим хүчний сайд өргөдлөө өгсөн талаар мэдээлэл авлаа. Ерөнхий сайд өөрөө кабинетаа бүрдүүлээд явдаг. Хүн намын мөрийн хөтөлбөрийн хүрээнд эрчим хүчний салбарт реформ эхлүүлээд явж байна. Цаашид энэ агуулгаа яах билээ , цаашид энэ асуудлаа ХҮН нам аваад явах нь зүйтэй гэх ойлголтод хүрсэн. П.Наранбаяр сайд сайн ажилласан. Маш их хүнд сорилттой тулгарсан. Төсөвтэй л холбоотой. Ардчиллын түүхэнд салбарын түүхэнд цалинг бодитоор өсгөж, хөрөнгө оруулалтыг хоёр дахин өсгөж, 2026 оныг боловсролын жил болгон зарласан. Хариуцлага тооцоод сольж байгаа зүйл биш гэж бид ойлгож байгаа. Одоогоор бид холбогдох хүмүүсийнхээ нэрийг өгч, Үндсэн хуулийн хүрээнд Ерөнхий сайд дараагийн хүнээ сонгоно. Бид намын байр сууриа илэрхийлсэн. Г.Золжаргал эрчим хүчний инженер хүн. Өөрөө шийдвэрээ гаргасан. Намын даргын хувьд энэ асуудал дээр нээлттэй байж болноо гэсэн. Өөрөө хүсэл саналаа илэрхийлвэл бид УЗ-өөр хэлэлцүүлээд явах боломж байсан. Хурал болж, шийдвэрээ гаргасан. Эрчим хүчний салбарт заавал мэргэжлийн хүн байх ёстой гэх агуулга байхгүй. Эрчим хүчний салбарын гацаад байгаа асуудал санхүүгийн загвар, тогтолцооны асуудал. Үүн дээр маш сайн эдийн засгаа ойлгодог санхүүгээ ойлгодог эр зоригтой тууштай ажил л хэрэгтэй. Жил болгон гал алдахвий гэх айдастай байвал бид шилжилтийг зоригтой богино хугацаанд хийж чадахгүй" гэлээ.
