m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2026.03.18 13:22
212
Х.Нямбаатар: Миний зургийг шатаавал шатаахаас, би урдах ажлаа л хийе

Хотын дарга Х.Нямбаатараас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрээр "Туулын хурдны зам нийт 33 км 6 орц гарцтай зургаан эгнээ авто замыг бид анх удаа барьж байна. Үүнээс 10 гаруй км өндөр гүүрэн дээгүүр явна. Үнэ өртгийн хувьд хот зохиохгүй. Олон улсын зөвлөх үйлчилгээ консепц, дизайн, ТЭЗҮ-г нь боловсруулж өгсөн. Үүнийг авто замын хөгжлийн төв магадлаад,  олон улсын нээлттэй тендэр зарласан. Дарханы замаас илүү хүнд хийцлэлтэй, хотын дундуур явах зам байгаа. Хотын төв хэсэгтээ гүүрээр, хотын захаар далангаар явна гэж төлөвлөж байна. Энэ зам ашиглалтад орвол УБ хотын замын ачаалал 30 гаруй хувиар буурна гэсэн төлөвлөгөөтэй байна. Байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээ хийгдсэн. Зам Зайсангийн гүүрний зүүн хэсгээр Туул голын хойд эрэг дагуу гүүрэн байгууламжаар өндөр хүчдэл дээр маш өндөр  хийцлэлтэй хийгдэнэ. 

Ерөнхий сайд уржигдар Э.Бат-Амгалан сайд хоёрыг дуудаж уулзаад нийгмийн сүлжээн дэх зүйлээ боль гэсэн. Би БЗД-т хүн жагсаагаагүй.  Энэ хавар хийх ажил маш их байна.  ТЭЦ5 газар шорооны ажил эхэлсэн байна. Дамбадаржаагийн дулааны станцын ажил эхэлсэн. Тойрог хурдны замын тендер нээгдэнэ. Сэлбийн ажил урагшилсан ирэх жилийн наадмын үеэр орон сууцны нэгдүгээр ээлжийг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй явж байна. Миний зургийг шатаавал шатаахаас. Би урдах ажлаа хийе" гэлээ.