

Баянзүрх дүүргийн АН-ын бүлгээс БХБОС-ын сайд Э.Бат-Амгаланг АТГ-д шалгуулахаар өглөө. Төлөөлөгч "БЗД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалантай холбоотой БЗД-ийн асуудал хөндөгдсөн. Хотын дарга лайв хийхдээ БЗД-т төрийн албан хаагчдад дүүргийн төсвийн хөрөнгөнөөс 20-30 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг үзүүлж, ОПТУ гэх компанид байраа зарж байна гэж мэдээлсэн. БЗД-ийн засаг дарга энэ асуудалтай холбоотой тайлбар мэдээлэл мөн хийж байна. Аль нь үнэн зөв гэдгийг БЗД-ийн АН-ын бүлгийн төлөөлөл албан тушаалтнуудын хэргийг АТГ-т өгч шалгуулахаар өгч байна.
БЗД 500 мянган иргэнтэй. МАН БЗД-т засаглаж байгаа. Төсвийн мөнгө гэдэг татвар төлөгчдийн мөнгө. Төсвийн хөрөнгийг үр дүнгүй зарцуулсан юм уу. 20-30 алба хаагчдад 30 сая төгрөг өгсөн гэхээр тэрбум гаруй төгрөг болж байна. АТГ хэн нэгэн гомдол өгөхгүй л бол энэ асуудал шалгагдахгүй. Иймээс сөрөг хүчнээр ажиллаж байгаа дүүрэгтээ засаг дарга үнэхээр мөнгө шамшигдуулсан уу үгүй юу, Э.Бат-Амгалан сайдад ОПТУ компани нь байгаа юу үгүй юу гэдгийг эцэслэхийг хүсч байна. Хуулийн хүрээнд өгч болох ч энэ хүмүүс нь насаараа төрд ажилласан уу, орон сууцгүй хүмүүс байна уу гэдгийг шалгах хэрэгтэй" гэлээ.
