m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
19 мин өмнө
280
Ё.Нямжавыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлаас нь чөлөөлжээ

"Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-ын дарга Ё.Нямжавыг өнөөдөр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр ажлаас чөлөөлөгдөх болсон шалтгаанаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт Үндэсний урлагийн их театр барихад ашиглуулахгүй гэх шийдвэртэй холбон тайлбарласан байна. 

Ё.Нямжав энэ тухай цахим хуудсандаа “НЗДТГ-ын Хүний нөөцийн хэлтсийн дарга утасдаж, өнөөдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлж байгааг дуулгалаа.Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Үндэсний урлагийн их театр барихад зориулж 5 га газар ашиглуулах гэрээнд гарын үсэг зурахгүй гэснээрээ сар гаруйн өмнөөс би томчуудынхаа нүдэнд торсон хог болсон.ҮАБЗ-өөс энэ асуудлаар намайг саяхан дуудаж уулзсан. Бичгээр байр сууриа өг гэсэн. Би өгсөн. Цагаан сарын дараа НЗДТГ-ын дарга Оюунчимэгтэй уулзахдаа энэ талаар хэлсэн, бичгийг өгсөн. Тэр үед шийдвэр хэрэгжүүлээгүй, даалгавар биелүүлээгүй үндэслэлээр чөлөөлөгдөх болсоноо ойлгосон. Харамсах зүйл алга оо. Хог шиг торсон хэн нэгэн явж болно. Харин асуудлаа эргэж хараасай даа томчууд маань. Нийслэлд ганцхан томоохон, чухал байршилтай хүрээлэнгээ бетонон ширэнгэ болгочихгүй ногооноор нь аваад үлдчих сэтгэл ганц хүнд ядаж үлдээсэй билээ” гэв.