

Өнөөдөр болох үйл явдлын тойм:
08:30 цагт: “Сүрьеэгээр өвчилсөн иргэдийн бодлого боловсруулагчдад дайх үг” уулзалт “Чингис хаан” үндэсний музейн кофе шопт болно.
09:00 цагт: Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Ус ба тэгш эрх” сэдвийн хүрээнд уулзалт, хэлэлцүүлэг “Новотел” зочид буудлын хурлын танхимд болно.
10:00 цагт: Монгол хүн сансарт ниссэн болон Монгол, Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийн 45 жилийн ойд зориулсан “Сансрын юм ярья” хүндэтгэлийн уулзалт, ярилцлага “Чингис хаан” үндэсний музейн их танхимд болно.
10:00 цагт: “Монгол-Казахстаны бизнес уулзалт” МҮХАҮТ-ын их танхимд болно.
10:00 цагт: Эрчим хүчний салбарын ажилтнууд МҮЭ-ийн холбооны хурлын танхимд мэдээлэл хийнэ.
10:00 цагт: “Мэдээлэл, харилцаа холбооны салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлэх төсөл”-ийн нээлтийн хурал Мэдээлэл технологийн үндэсний паркт болно.
10:00 цагт: Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулах олон нийтийн хэлэлцүүлэг ХЗДХЯ-ны хурлын танхимд болно.
11:00 цагт: Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг” хэвлэлийн хурал Төрийн ордонд болно.
14:00 цагт: “Нэг ертөнц” монгол уран бичлэгийн үзэсгэлэн, яруу найргийн уншлага Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” арт галерейд болно.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
