m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2026.03.19 10:16
215
Эрчим хүчний салбарынхны цалинг 30-аас дээш хувиар нэмэхийг шаардлаа

Эрчим хүчний ҮЭ мэдээлэл хийлээ. Тэд "Эрчим хүчний салбарын 80 орчим хувь нь хортой нөхцөлд ажилладаг. Үндсэн хуулийн 16.4 дэх хэсэгт ажиллах аятай таатай нөхцлөөр хангагдах ёстой. Адил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс адил цалин авах ёстой. Гэтэл алслагдсан орон нутагт ажиллаж буй эрчим хүчний салбарынхан 1.5 сая төгрөг хүрэхгүй төгрөгийн цалин авч байна. Бид УИХ-ын гишүүн, шинээр томилогдох сайдад ил захидал хүргүүлнэ. ҮЭ, салбар яамтай хэлэлцээр удаа дараа хийсэн ч цалин хөлс нэмэх боломжгүй гэж мэдээлсэн. Хэрэв тохиролцоонд хүрч чадаагүй бол ҮЭ талаас хөдөлмөрийн сонирхлын маргаан үүсгэхээ эрчим хүчний яаманд илэрхийлж, маргаан үүсгэсэн. 

Бид цалин хөлсийг 30 хувиас дээш хувиар нэмэх, эрчим хүчний салбарт ажиллагсдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх гэхчилэн 12 заалт бүхий хэлэлцээр эхлүүлсэн ч өдийг хүртэл тохиролцоонд хүрсэнгүй. Иймээс ажил хаялт зарлах нөхцөл бүрдээд байна. Ажил хаялтад бид бэлдэж байна. 

2026.1.1-нээс дулааны үнэ нэмэх байсан ч хойшлуулсан. Эрчим хүчний зохицуулах хороог үнэ тариф тогтоодог. Эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагаа хангахыг ЗГ баталгаажуулсан байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл үнэ тариф ЗГ барьж ирсэн. Хэрэв иргэдийн нуруунд үнэ тариф дарамт болно гэж үзэж байгаа бол төсвөө оновчтой хуваарилаач ээ. Салбарын хэмжээнд ажил хаялт зарлах бол хамгийн эцсийн арга зам байдаг. Бид энэ ажил хаялтад битгий хүрээсэй гэж хүсч байна. Цалин хөлсний оновчтой бодлогыг улсын төсвийн тодотголыг хийхийг шаардаж, УИХ-ын 126 гишүүнд албан бичиг хүргүүлж байна" гэлээ.