m.mn
түрүүлж мэдээлнэ
УИХ-ын гишүүн
2026.03.19 10:47
176
Б.Бат-Эрдэнэ: ХҮН намаас томилогдох сайд томоохон үр дүн гаргана гэж бодохгүй байна

УИХ-ын чуулганы ирц хүрэхгүй байгаа талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс тодрууллаа. Тэрээр "АН өөрсдөө УИХ-ын даргыг сонгох хуралд бүрэн бүрэлдэхүүнээ сууж, дэмжсэн шүү дээ. Парламентын зарчмаар л явах ёстой. Парламентад суудалтай таван нам өөрсдөө УИХ-ын даргаа сонгосон. АН-ынхан бойкот хийхээс илүү УИХ-ын даргыг огцруулах асуудлаа өөрсдөө албан ёсоор оруулж ирэх зарчим нь нээлттэй байгаа. Үүнийг шантааж гэж харж байна. 

Эрчим хүчинд олигтой шууд үр дүнд хүрнэ гэж бодохгүй байна. Төсөв 2021 онд 15.7 их наяд байсан ч одоо хоёр дахин нэмэгдсэн. Өнгөрсөн хугацаанд бид эрчим хүчний салбарт ямар өөрчлөлт хийсэн бэ, ирээдүйд юу хийж чадах вэ гэдгээ тооцоолох л ёстой. ХҮН намаас томилогдох сайдад томоохон хэмжээний үр дүн гарна гэж бодохгүй байна.  Л.Энх-Амгалан сайд харин үр дүн гаргах байх. Өмнө нь 3.8 жил ажиллахдаа боловсролын том реформ эхлүүлсэн. Амлалтаа харин зөв өгөхгүй бол хоёр жил шахам шийдэж чадаагүй багш нарын цалинг сарын дотор шийднэ гээд сэтгэлийн хөөрлөөр хэлчихэв үү гэж бодсон. Сарын дотор шийдчихвэл гайхалтай гэхээс яахав. Нөгөө талд П.Наранбаяр хоёр жилд хийж чадаагүй юм байна л гэж харах нь" гэлээ.