

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар "АН-ынхан ирж суухгүй үед бид ирцээ бүрдүүлээд суух ёстой. Бид ирцээ бүрдүүлж чадахгүй бол асуудал бидэнд байна гэсэн үг. Бусад намтайгаа яриа хэлэлцээгээ илүү сайн өрнүүлэх хэрэгтэй. АН орж ирэхгүй үед та наргүйгээр цаашид явчихна гэж болохгүй шүү дээ. Хэрэв үүнийг шийдэх гээд байгаа бол хуулиа оруулж ир. Улс төрийн эрх мэдлийн зүйлийг баримжаагаар биш хуулиар шийдэх арга байна. Бойкотлоод яваад байвал гацна. Яриа хэлэлцээр аль аль талдаа нээлттэй л байх ёстой. Аливаа нэгэн нам засгийн эрхэнд ирэхэд энэ асуудал үүснэ. Ерөнхийлөгчийн ярьж байгаа асуудал бол байгаа. Асуудал байхгүй биш байна. Ерөнхийлөгч олон нийтийн мандат авч гарч ирсний хувьд асуудал хөндөж байна. Шийдлийг харин УИХ өөрөө шийднэ. Шийдэл дээр жишээлбэл авахуйц заалт байна. Зарим нь УИХ-ын дархлаатай сөргөлдөж болзошгүй тэр нь тодорхой эрсдэл учруулж болзошгүй заалт ч байсан. Ёс зүйн асуудал дээр ирцэнд заавал орох ёстой гээд байдаг. Гэтэл АН-ыг ирцэнд ороогүйд тооцох уу. Хуулиар олгогдсон орохгүй байх эрхээ АН эдэлж, акци зохион байгуулж байна. АН-ынхан улс төрийн тэмцэл явуулж, улс орны бодлогыг зөв явуулах гэж тэмцэж байна. Үүнийг жишээлбэл ирцэд орохгүй байна гээд ёс зүйн алдаа гээд цэцэд очоод татах асуудал яригдвал жинхэнэ парламентын дархлаанд халдах болоод байгаа биз дээ. Хүн хуулийн хүрээнд саналаа гаргаж болно. Шийдлийг нь УИХ өөрөө шийднэ" гэлээ.
