

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас цаг үеийн асуудлаар тодрууллаа. Тэрээр "МАН, ХҮН нам, ИЗНН-ын суудлыг тооцоод үзвэл 79 гишүүнтэй .ЗГ-ын өмнө үүрэг хариуцлага хүлээгээгүй Үндэсний эвсэл үүнд оролцох шаардлагатай. ҮЭ-ийн гишүүд өнөөдөр ярилцаад АН-ын бүлгийн шийдвэр буюу УИХ-ын дарга улс төрийн намын даргын ажлаа хамтран эрхлэх нь буруу гэж үзсэн. Учир нь сонгуульд улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө танилцуулж, ялсан нам нь тухайн ЗГ-т хөтөлбөр болгон УИХ-аар баталдаг. Үүний хэрэгжилтийг тухайн намын дарга Ерөнхий сайд болсноор хариуцлага хүлээдэг тогтолцоотой. Ерөнхийлөгч чуулганы нээлтэд зовлонгийн учир шалтгааныг ол гэж хэлснийг бид задалж ярилаа. Зовлон нь дотоод улс төртэй холбоотой. МАН-ын даргад өрсөлдөх болохоороо өрсөлдөгчөө хэрэгт холбуулж, АТГ-т шалгуулаад явуулчихдаг. ЗГ-ыг огцруулах хурлыг удирдсан Х.Булгантуяад Эрүүгийн хэрэг тохох жишээтэй. МАН дотоод асуудлаа нэг мөр шийдэж, ажил хэрэгч байдлаар хандах ёстой. Олонхи ирцээ бүрдүүлж чадахгүй байгаа нь дотоод асуудалтай байна. Ирцээ бүрдүүлчихвэл манай Үндэсний эвслийн дөрөв чуулгандаа оролцоод явна. Би нэгэн цагт цөөнхийн бүлгийн удирдах албан тушаалд байсан. АН-ын гаргасан шийд зөв гэж харж байна. Асуудлаа хурдан шийдээд цаашлахгүй бол болохгүй нь гэж АН сануулж байна" гэлээ.
