

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Койка байгууллагатай хамтран ажиллах талаар санал солилцох уулзалт боллоо. Уузлалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, ЕТГ-ын Хүнсний төсөл хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Нямсүрэн, Койка байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Жу Хэйн Нан болон холбогдох албаныхан оролцлоо.

Монгол дахь КОЙКА (KOICA) буюу Korea International Cooperation Agency нь БНСУ-ын Засгийн газрын албан ёсны хөгжлийн тусламж (ODA)-ыг хэрэгжүүлэгч байгууллага юм.
1991 онд БНСУ-ын Гадаад хэргийн яамнаас байгуулсан Korea International Cooperation Agency нь хөгжиж буй орнуудад буцалтгүй тусламж, техникийн дэмжлэг, сургалт, хүний нөөц хөгжүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Гол зорилго нь тухайн улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих, хамтын ажиллагааг бэхжүүлэх юм.

Монгол дахь KOICA байгууллагын удирдлагуудтай хүнс, хөдөө аж ахуйн салбарын технологи дамжуулалт, хүний нөөцийн чадавх, тогтвортой хөгжилд чиглэсэн цаашдын урт хугацааны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Мөн цаашид төр хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахад талууд идэвхтэй оролцон, хүнсний аюулгүй байдал, хангамжийн тал дээр хамтран ажиллах юм.

