

УИХ-ын гишүүн Б.Батбаатар "Манай намын гишүүд ирцэндээ бүртгүүлсэн. АН-ын шаардлага цэвэр улс төр. Улс төрийн ард үр дүн үр дагавар гарна. Ажлаа хийх тухайд улс төрийн тоглолт хийх нь зөв зүйтэй зүйл биш. УИХ-ын дарга нэг намын дарга байж болохгүй гэж байгаа бол АН-ынхан анхнаасаа батлагдах үеэр сонгохгүй байж болох байсан. Анхнаасаа санал хураалтад оролцох ёсгүй байсан. Ер нь 20-оод жилийн өмнө Ц.Нямдорж УИХ-ын дарга байх үед мөн энэ асуудал хөндөгдөж байсан. Тухайн үед Ц.Нямдорж МАХН-ын дарга байгаагүй ч спикер аль нэг намын дарга байж болохгүй юм байна гэдэг нь яригдаад өнгөрч байсан. Цаашид гэхдээ энэ асуудал үүсэх юм байна. Тэгэхээр улс төрийн намууд парламентын зарчмаа нэг мөр болгох ёстой юм байна. Түүнээс биш томилогдох үед нь дэмжиж саналаа өгчихөөд төд удалгүй одоо болохгүй гэдэг нь парламентад буруу нөлөө үзүүлж байна гэсэн үг. Олонхи болсон ЗГ бүрдүүлсэн нам нь парламентын ирцээ бүрдүүлэх ёстой. Засаглаж байгаа бол ЗГ-ын оруулж ирсэн зүйлээ дэмждэг байх ёстой. Сөрөг хүчин бол асуудлууд дээр нь өөрчлөлт дээр нь засвар, хөшигний араар ямарваа нэг хулгай дээрэм байвал ил болгох, зөрүүтэй саналаа оруулж ирдэг байх ёстой. Хаврын улс төр буцлах нь ойлгомжтой байсан. ИЗНН дүрмийнхээ дагуу явж байгаа. Дүрмийн бус үйл ажиллагаа явж болохгүй. Улс төрийн 37 нам дээр 37 онц их хурал зарлаад даргаа авч хэлэлцээд байж болохгүй. Цаанаа эзэнтэй даалгавартай гэж харж байна. Холбогчийг нь олж илрүүлсэн. Эзэн санхүүжүүлэгчийг нь эцэслээгүй байна" гэлээ.
