m.mn
түрүүлж мэдээлнэ
УИХ-ын гишүүн
2026.03.19 13:07
546
Г.Золжаргал: Б.Найдалаа сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилт дээр ажиллаж байсан туршлагатай

УИХ-ын гишүүн Г.Золжаргалаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. Тэрээр "Намын дарга УИХ-ын дарга байж болохгүй гэдэг хууль өргөн барих эрх нь бий. АН-д УИХ-ын даргын үйл ажиллагаа таалагдахгүй бол огцруулах шаардлага тавьж болно. Хуулийн дагуу байгаа гарцаараа ажиллах нь хурал хаяснаас дээр юм болов уу. Локиг нь намын дарга хурлын дарга болвол хүссэн хүсээгүй намдаа үйлчилнэ. Их хуралд оролцох татгалзах, дэмжих эрх гишүүдийн эрх. Ирцэндээ орохгүй байх нь өөр асуудал дагуулж байна. 

Ерөнхий сайд кабинетаа бүрдүүлж ажиллаад түүндээ хариуцлага хүлээдэг. Сонгож байгаа хүн мэргэжлийн чадвараас гадна улс төрийн тохиргоо хийдэг байх ёстой.  Б.Найдалаагийн хувь хүний тал дээр сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилт дээр ажиллаж байсан, санхүү загварын хувьд туршлагатай.  Эрчим хүчний салбар нь өөрөө бүтэцтэй байгаа. Ямар ч сайд очсон догонцохгүй явчих байх. Үнэ нэмэхээс  өөр аргагүй нөхцөлд Т.Доржханд сайд ярьснаас биш тэр хүн дангаараа үнэ өөрчилсөн зүйлгүй шүү дээ. Тэр хүний хийсэн ажил нь хөрөнгө оруулалт татаад хоршиж хийгээд үр дүн гаргах байлгүй дээ. Би сайд болсон бол  ийм юм хийнэ гээд таван зүйл бичсэн. Тэр тавыг хийхгүй бол эрчим хүчний салбар угаасаа явахгүй. Хэн ч сайд болсон тэр таван зүйлийг хийгээсэй гэж хүсч байгаа юм. Эрчим хүч дээр гоё юм ярьж байгаад аймар үнэтэй болгодог. 7000 төгрөгийн кабелийг 70000 төгрөгөөр хийж байх жишээтэй. Багануур дээр батерей хуримтлуур төсөл хэрэгжүүлсэн ч 20-30 сая ам.долларын төслийг 80 сая ам.доллар болгож үнэ өсгөх жишээтэй. Бүтэц дотор мөнгө нааш цааш явуулдаг зохион байгуулалттай хүмүүс байгаагаас түүн дээр хатуу байр суурьтай ажиллах  байх ёстой" гэлээ.