
Ирц бүрдэж чуулган хуралдахгүй байгаа талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээс тодрууллаа. Тэрээр "Ирц бүрдэхэд 10 хүн дутаад байна. Бүлгийн дарга ирц бүлдүүлэх гээд хүмүүс рүү залгаж байна. Гадаад руу явсан, өвчтэй хүн олон байна. Урьд өмнө намын дарга их хурлын дарга байгаад л ажлаа хийж байсан. Энэ бол АН-ын улс төрийн акци гэж ойлгож байна. Хурлаа хийгээд ирцээ бүрдүүлээд оролцоод явахад АН дараа дараагийн ажлаа хийгээд явж болох байсан. Одоо 54 гишүүнтэй байна" гэлээ.
