m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
2026.03.19 14:24
172
"Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн хохирогчид ес дэх өдрөө тэмцэж байна

"Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн хохирогчид төрийн ордны зүүн талд жагсч байна. Тэд үйлдвэрээ буцаан ашиглалтад орохыг, Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгаланг огцрохыг шаардан 9 өдрөө тэмцэж буй юм. 

"Зэс эрдэнийн хувь" ХХК нь 24500 гаруй хувьцаа эзэмшигчтэй бөгөөд санхүү эрхэлсэн захирал Э.Батбаяр тус компаниас 70 тэрбум төгрөг завшсан. Үүнийг өөрийн ах Э.Бат-Амгалантай хамтарч хийсэн гэж үзэн хариуцлага хүлээн огцрохыг шаардаж буй юм.