m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2026.03.19 15:18
197
О.Батхүү: Яагаад хуульд байхгүй үндэслэлээр УИХ-ын үйл ажиллагааг гацааж байгаа юм бэ?

Хуульч О.Батхүү "Хаврын чуулганаар маш олон хууль хэлэлцэх байсан. Татвар, хоёр хувийн татварыг хүчингүй болгох байсан. Харамсалтай нь нэг намаас бойкот хийж УИХ-ын үйл ажиллагаа доголдож байна. УИХ-ын дэгийн тухай хуулийг харахаад хамгийн эхний хурлыг хамгийн өндөр настай хүн даргална. Үүний дараа олонхи болсон нам хүнээ дэвшүүлснээр нээлттэй санал хураалт явуулна гэж заасан. Үүн дээр заавал намын дарга хурлын дарга байж болохгүй гэх асуудал байхгүй. Иргэний хувьд юу гэж үзэж байна гэхээр албан тушаалын төлөө парламентын үйл ажиллагааг доголдуулж байна. Үнэндээ хэн дарга байх нь хамаагүй амьдралд хэрэгтэй хуулиа батлаачээ. Хүмүүсийн карма, татвартай холбоотой хууль хэлэлцэх болохоор янз бүрийн 

Аливаа шаардлага тавьж байгаа бол хуульд нийцэх ёстой. Хуульд байхгүй үндэслэлээр яагаад УИХ-ын үйл ажиллагааг гацааж байгаа юм бэ. Хэдэн гишүүдийн хэн нь дарга болох нь хамаагүй. Энэ хүмүүс бидэнд хэрэгтэй хууль батална. Биднийг төлөөлнө гэж сонгогдсон. Гэтэл энэ хэдийн зарим нь гадаадад зугаалаад, зарим нь чуулгандаа огт ирдэггүй . Ирж байгаа хэд нь ажлаа хаядаг. Гол нь бидний татвар мөнгөтэй холбоотой гол гол хууль гацаад байна. Тухайлбал 100 мянган иргэний үл хөдлөх хөрөнгө борлуулсны хоёр хувийг цуцлах шийдвэр дээр гарын үсэг зурж нэгдсэн. Гэтэл үүнийг хэлэлцэж байгаа зүйлгүй гишүүд нь ажлаа хаяад явчихлаа" гэлээ.