m.mn
түрүүлж мэдээлнэ
Орон нутаг
43 мин өмнө
127
Говь-Угтаал сумын биеийн тамир, спортын төвийн нээлт боллоо
Дундговь аймгийн Говь-Угтаал суманд Биеийн тамир, спортын төвийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Говь-Угтаал АИТХ-ын төлөөлөгч Б.Цэрэнмөнх,аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Б.Өлзийбаяр, сумын Засаг дарга Д.Доржсүмбэр сумын холбогдох байгууллагын удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцов.
Тус биеийн тамир, спортын төвийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан бөгөөд спорт заалны шаардлагатай тоног төхөөрөмж, дотоод тохижилтыг аймгийн зүгээс шийдвэрлэжээ.
Энэхүү бүтээн байгуулалт ашиглалтад орсноор иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх орчин нөхцөл сайжирч, хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх боломж бүрдэж байна.