

Ойрх Дорнод дахь мөргөлдөөн үргэлжилж буйтай холбоотойгоор дэлхийн эрчим хүчний зах зээлд савлагаа үүсэж, шатахуун болон бусад бараа бүтээгдэхүүний үнэ өсөх хандлага ажиглагдаж байна.
АНУ болон Израил Иранд цохилт өгснөөс хойш бензиний үнэ ойролцоогоор 84 центээр нэмэгдэж, 3.83 ам.долларт хүрсэн байна. Энэ нь АНУ-д бензиний дундаж үнэ нэг галлон нь 3.75 ам.доллараас давж, 2023 оны аравдугаар сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн анхны тохиолдол болж байна.
Ойрх Дорнодын нөхцөл байдал улам хүндэрч, тухайн бүс нутгийн нефтийн нөөц эрс багасч 4-7 хоногийн нөөцтэй болсон. Энэ нь тус бүс нутгаас нефтээ авдаг Хятад зэрэг том гүрнүүдэд асуудал үүсгэж эхэлжээ.
Үүнээс улбаалан Ойрх Дорнодын орнуудаас нефть авдаг байсан улсууд Орос руу хэлцэлд орж байгаагаас Монголд нөхцөл байдал нь нөлөөлөхөөр болж ирэв.
Орос Монголд нийлүүлж байгаа одоогийн үнээр цаашид өгөх боломжгүй, дэлхийн зах зээлийн үнээр ав, эс бөгөөс өгөхгүй гэсэн байр суурь барих болжээ. Тиймээс бид одоо татчихсан байгаа нөөцөө хаврын тариалалт руугаа хуваарилах уу, уул уурхай руугаа хуваарилах уу, барилга зам гүүрийн компаниуд ч түлшний хэрэглээ нь урин цаг ирснээр нэмэгдэнэ. Хямд үнээр татсан нөөцөө тэгэхээр хаана хэрхэн хуваарилах, цаашид хэрхэх гэсэн асуудал үүсэх нь.

Шатахууны үнэ өсөх нь зөвхөн автомашины хэрэглэгчдэд нөлөөлөхгүй бөгөөд дэлхийн хэмжээнд өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэд дарамт үзүүлж эхэлжээ. Тухайлбал:
Дизель түлш нь стратегийн бүтээгдэхүүндээ ордог. Батлан хамгаалахын салбарын техникүүд ч дизель хэрэглэдэг учраас нөөцийн хэмжээ нууц байдаг. Үнэ ханшийн өөрчлөлттэй холбоотой, иргэдэд ирэх дарамтыг бууруулах зорилгоор Засгийн газраас авч буй цаг үеийн арга хэмжээ нь шатахууны гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг УИХ-д өргөн барих.
Ийнхүү өчигдөр УИХ-ын даргад өргөн барьснаар дэмжигдвэл иргэдэд ирэх ачаалал бага ч атугай буурна. Гэхдээ л дэлхий дахин ажин түжин, стратегийн бүтээгдэхүүний , нөөцийн төлөөх дайн тулаан үргэлжилж байгаа цагт бөөрөнхий дэлхийн тэнд болж буй үйл явдал тун удахгүй бидэнд нөлөөлж эхлэх нь.
