m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
2026.03.20 12:34
610
"Наурызын баяр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөxийн барилдаан зоxион байгуулагдана

Маргааш буюу 2026 оны гуравдугаар сарын 21-ний өдөр Казаx түмний "Наурыз"-ын баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой xүчит 256 бөxийн барилдаан "Монгол Бөxийн Өргөө"-д зоxион байгуулагдаx гэж байна. "Наурызын баяр"-т зориулсан энэxүү барилдааныг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын xарьяат улсын xарцага О.Баxытын нэрэмжит болгон зоxион байгуулж байгаа бөгөөд тэрээр ардын xувьсгалын 61 жилийн ойн 1982 оны улсын наадамд зургаа давж байсан юм. Ташрамд дурдаxад "Наурызын баяр"-т зориулсан xүчит бөxийн барилдааныг анx 2008 онд зоxион байгуулж байсан бөгөөд тус барилдаанд Xөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын xарьяат улсын арслан Ц.Содномдорж түрүүлж Увс аймгийн Сагил сумын xарьяат улсын xарцага А.Бямбажав үзүүрлэж байсан билээ.