

Завхан аймгийн Яруу сумын харьяат МУГТ, Улсын Заан М.Лхагвагэрэл нь Хил Хамгаалах Ерөнхий газрын "Ахлах дэслэгч" цолыг хүртэв.
МУГТ, Улсын заан М.Лхагвагэрэл нь саяхан буюу 2025.03.14-ний өдөр зохион байгуулагдсан "Монгол Цэргийн Өдөр"-т зориулсан барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын арслан Б.Орхонбаяраар долоо даван түрүүлсэн юм.
Үндэсний бөхийн өнгийг тодорхойлж буй шилдэг бөхчүүдийн нэг Завхан аймгийн Яруу сумын харьяат улсын заан М.Лхагвагэрэлийг бөх сонирхогчдын зүгээс Үндэсний их баяр наадамд түрүүлж Аварга, арслан цолыг хүртэх өндөр боломжтой гэж үздэг билээ.
И.Доржнамжил
