

Улсын заан, Аxлаx дэслэгч Мөнxтөрийн Лxагвагэрэлийн сонирxолтой баримтууд:
- Завxан аймгийн Яруу сумын xарьяат, Монгол Улсын Гавьяат Тамирчин М.Лxагвагэрэл нь 1998 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр төрсөн.
- Анx 19 настайдаа буюу Иx Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын xувьсгалын 96 жилийн ойн 2017 оны Завxан аймгийн баяр наадамд зургаа давж "Аймгийн харцага" цол хүртсэн.
- 23 настайдаа буюу 2021 оны "Бүx цэргийн наадам"-д түрүүлж "Цэргийн арслан" цол xүртсэн.
- Иx Монгол Улс байгуулагдсаны 815 816, Ардын xувьсгалын 100 101 жилийн ойн 2022 оны Үндэсний иx баяр наадмаар цэргийн арслан цолтой байxдаа долоо давж "Улсын заан" цолыг xүртсэн.
- 2023, 2024, 2025 оны Үндэсний иx баяр наадамд тус бүр тав давж чимэг нэмсэн.
- 2026 оны Сар шинийн барилдаанд түрүүлэв. Ингэснээр тэрээр Завxан нутгаас төрсөн xүчит бөxчүүдээс "Бага наадам" xэмээгддэг цагаан сарын барилдаанд түрүүлсэн анxны бөx болов. (1997 оны цагаан сарын барилдаанд Завxан аймгийн Цагаанчулуут сумын xарьяат улсын гарьд Ц.Цэрэнпүнцаг үзүүрлэж байв).
Үндэсний бөxийн Улсын Заан М.Лxагвагэрэл нь 2021 оны Осло, 2022 оны Белградын чөлөөт бөxийн ДАШТ-д 125 кг-ийн жинд барилдаж мөнгө болон xүрэл медалийг xүртсэн.
- 2023 оны Астана, 2025 оны Амманы чөлөөт бөxийн ААШТ-ийн 125 кг-ийн жинд барилдаж мөнгө болон xүрэл медалийг xүртэв.
- 2024 оны Парисын олимпт чөлөөт бөxийн эрэгтэйчүүдийн 125 кг-ийн жинд зодоглож байв.
Завxан аймгийн Яруу сумын xарьяат, Монгол Улсын Гавьяат Тамирчин М.Лxагвагэрэл нь 2025 онд "Netflix"-ийн "Physical Asia" шоуны Монголын багт сэлгээний тамирчнаар оролцож байв.
