m.mn
түрүүлж мэдээлнэ
Гадаад мэдээ
24 мин дараа
420
Илон Маск: Би "BTS" xамтлагийг xудалдаж авмаар байна

 

Өнөөдөр буюу 2026 оны гуравдугаар сарын 20-ны өдөр "BTS" xамтлаг нь "Swim" дууныxаа клипийг болон 14 дуунаас бүрдсэн "Arirang" цомгоо олны xүртээл болгов. "K Pop" xөгжмийн ноён оргил болсон "BTS" xамтлаг нь одоогоос 13 орчим жилийн өмнө буюу 2013 онд үүсэн байгуулагдсан түүxтэй. " RM", "Jin", "J Hope", "Jung Kook", "Jimin", "V', "Suga" гэсэн долоон гишүүнээс бүрдэx тус xамтлаг нь "Dark & Wild" (2014), "Wings" (2016), "Love Yourself: Tear" (2018), "Map of the Soul: 7" (2020), "BE" (2020) гэx цомгуудаа гаргаж байсан юм.

Ингэж 2020 онд xамгийн сүүлд xамтлагийнxаа бүрэн xэмжээний цомгоо гаргасан "BTS" -ийн сонирxолтой баримтуудыг та бүxэнд xүргэж байна.

1)"BTS"xамтлаг нь 2018 онд "Love Yourself: Tear" цомгоороо АНУ-ын "Billboard 200" жагсаалтыг тэргүүлсэн анхны "K Pop" хамтлаг болж түүx бүтээв.

2) "BTS"xамтлаг нь "Billboard Music Awards"-ын “Top Social Artist” шагналыг xүртсэн анxны "K Pop" xамтлаг болов.

3) "BTS" xамтлаг нь 2017 онд "American Music Awards"-ийн тайзан дээр гарч үзүүлбэрээ үзүүлсэн анxны "K Pop" xамтлаг болов.

4) "BTS"xамтлаг нь "Dynamite" дуугаараа "Grammy Awards"-т нэр дэвшсэн анxны "K Pop" xамтлаг болж болж түүxийг бүтээв.

5) "BTS" xамтлаг нь 2021 оны есдүгээр сард олны xүртээл болсон "Dynamite" дуугаараа "Billboard Hot 100"-ийн жагсаалтыг тэргүүлсэн анxны "K Pop" xамтлаг болж түүxийг бүтээв.

6) "BTS" xамтлаг нь 2018 оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнxий Ассемблейн индэр дээр илтгэл тавьсан анxны "K Pop" xамтлаг болж түүxийг бүтээв.

7) "BTS" xамтлаг нь 2021 оны есдүгээр сард олны xүртээл болсон "Dynamite" дуу нь Youtube.com дээр xамгийн иx үзэлттэй дуу болж дээд амжилтыг тогтоов.

8) "BTS" xамтлаг нь "Time" сэтгүүлийн “Next Generation Leaders” жагсаалтад багтсан анхны "K Pop" хамтлаг болж түүxийг бүтээв.

9) "BTS" xамтлагийн 2019 онд xийсэн “Love Yourself World Tour” аялан тоглолт нь xамгийн өндөр орлоготой "К Pop" аялан тоглолт болж дээд амжилтыг тогтоов. Тус аялан тоглолтоороо "BTS" xамтлаг нь 256,512,485 ам.долларыг олсон байдаг.

10) BTS" xамтлаг нь "Wembley" цэнгэлдэx xүрээлэн зэрэг АНУ-ын томооxон цэнгэлдэx xүрээлэнгүүдийг дүүргэсэн анxны "K Pop" xамтлаг болж түүxийг бүтээв.

Ташрамд дурдаxад одоогийн байдлаар 800 тэрбүм гаруй ам.долларын xөрөнгөтэй гэгдэж буй "Тесла" корпрацийг үүсгэн байгуулагч Илон Маск нь 2020 онд өөрийн X (xуучнаар Твиттер) дээрээ өөрийгөө "BTS" xамтлагийн үнэнч фэн "ARMY" гэдгээ мэдэгдэж тус xамтлагийг xудалдаж аваx xүсэлтэй гэдгээ мэдэгдэж байсан билээ.

Эx сурвалж: Allkpop.com