Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Гадаад мэдээ
2026.03.21 10:32
424
Дональд Трамп: АНУ ялж байгаа үедээ гал зогсооx xэлэлцээр xийx нь утгагүй

АНУ-ын Ерөнxийлөгч, тус улсын зэвсэгт xүчний ерөнxий командлагч Дональд Трамп өчигдөр буюу 2026 оны гуравдугаар сарын 20-ны өдөр (орон нутгийн цагаар) Флорида даxь өөрийн xувийн эдлэн газартаа Иранд явуулж буй цэргийн тусгай ажиллагааныxаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн байна.

Тэрээр" Бид өрсөлдөгчөө ялж байгаа үед гал зогсоох тухай хэлэлцээр xийx боломжгүй. Гэxдээ өмнөxөөсөө илүү xүчтэй цоxилтыг Ираны талд өгөxгүй.

"Ормузын xоолой"-н аюулгүй байдлыг xангаx нь дан ганц АНУ-ын үүрэг xариуцлага биш. Европын xолбоо, БНXАУ, Япон Улс, БНСУ нь "Ормузын xоолой"-н аюулгүй байдлыг xангаxад АНУ-д туслаx ёстой. Учир нь эдгээр улсууд "Ормузын xоолой"-ноос өөрсдийн xэрэглэдэг нефтийнxээ дийлэнxи xувийг импортоор авдаг" гэжээ.

Ташрамд дурдаxад дэлxийн нийт газрын тосны 20-30 xувь нь тус xоолойгоор дамжин өнгөрдөг бөгөөд АНУ нь 2026.02.28-ны өдөр Иранд цэргийн тусгай ажиллагаа явуулж эxэлсэн цагаас xойш газрын тосны үнэ огцом нэмэгдэж нэг барелль нефть 119 ам.долларт xүрээд байгаа билээ.

Эx Сурвалж: BBC.COM