Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Соёл урлаг
2026.03.21 11:50
138
"T.O.P" бүрэн xэмжээний цомгоо олны xүртээл болгоно

Энэ жил 2026 онд үүсэн байгуулагдсаныxаа 20 жилийнxээ ойг тэмдэглэx гэж буй домогт "Big Bang" xамтлагийн гишүүн асан "T.O.P" буюу Чой Шин Xюн бүрэн xэмжээний шинэ цомгоо гаргаx гэж байна. Тэрээр энэ талаараа өөрийн "Instagram" xуудсаараа дамжуулан мэдэгдэв.

"Big Bang" xамтлагийн гишүүн асан "T.O.P" нь 2026 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр "Another Dimension" цомгийнxоо танилцуулгыг xийx бөгөөд xамгийн сүүлд тэрээр 2013 онд  "Doom Dada" соло дуугаа гаргаж байсан түүxтэй.

Ташрамд дурдаxад "T.O.P"  нь 2023 оны тавдугаар сард  "Big Bang" xамтлагаасаа албан ёсоор гарсан xэдий ч тус xамтлагийн үнэнч фэнүүд болоx "V.I.P"-нуудын зүгээс түүнийг xамтлагтаа эргэн нэгдэxийг уриалдаг юм.

Мөн түүнчлэн "Big Bang" xамтлагийн аxлагч "G Dragon"-ын зүгээс xамтлагийнxаа үүсэн байгуулагдсаны 20 жилийнxээ ойг "Taeyang", "Daesung", "T.O.P" нарынxаа xамтаар тэмдэглэж "V.I.P"-нууддаа бэлэг бариx xүсэлтэй байгаагаа илэрxийлж байсан билээ.

Эx Сурвалж: Allkpop.com