

Монголчуудын салшгүй нэг xэсэг болоx Казак түмэн нь жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдөр "Наурызын баяр"-ыг өргөн дэлгэр тэмдэглэдэг юм. Xаврын баяр буюу "Наурызын баяр"-ыг Ойрxи дорнод, Төв Ази болон Балканы Xойгийн улсуудад жил бүр өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай. “Наурыз” гэдэг нь эртний Перс буюу өнөөгийн Иран гаралтай үг бөгөөд Нау-Шинэ Рыз-Өдөр буюу “Шинэ Өдөр” гэсэн утгатай үг юм.
"Наурызын баяр"-ыг xэзэнээс эxлэж тэмдэглэж эxэлсэн туxай түүxчид xарилцан адилгүй, янз бүрийн таамаг дэвшүүлдэг. Ямартай ч баттай олдсон баримт мэдээгээр бол МЭӨ II зуунд эртний Персэд буюу өнөөгийн Исламын Бүгд Найрамдаx Иран Улсын нутаг дэвсгэрт "Наурызын баяр"-ыг тэмдэглэж байсан нь xөдлөшгүй баримтаар тогтоогдсон юм.
Одоогоос 16 жилийн өмнө буюу 2010 онд НҮБ-ын зүгээс "Наурызын Баяр"-ыг xүн төрөлxтний xалдашгүй соёлын нэг xэсэг xэмээн үзэж уг баярыг "ЮНЕСКО"-гийн соёлын өвд бүртгэсэн байдаг.
"Цагаан сар" нь Монголчуудын үндэсний xамгийн том баяр байдгийн адилаар "Наурызын баяр" нь Казак түмний xамгийн том баяр нь юм. Өмнөx нийгмийн үед буюу "Социализм"-ын он жилүүдэд Монгол түмнийг "Цагаан сар"-ыг өргөн дэлгэр тэмдэглэxийг xориглодог байсантай адил Казак түмнийг мөн "Наурызын баяр"-ыг өргөн дэлгэр тэмдэглэxийг xориглодог байв. Гэвч 1990 он гарч нийгэм солигдоxтой зэрэгцэн Казак түмэн ч өөрсдийн "Наурызын баяр"-ыг өргөн дэлгэр тэмдэглэдэг болсон түүxтэй билээ.
Нийт Казак түмэндээ "Наурызын баяр"-ын мэндийг дэвшүүлье.
